БНХАУ-д коронавирусын дэгдэлт буурч байна

2020-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-д гарсан коронавирусын тохиолдол  сүүлийн үеийн байдлаар тал гаруй хувиар буурсан билээ. Энэ өвчнөөр өвчилсөн хүний тоо өмнөх өдрүүдэд 99 болон 44-өөр буурснаас хойш дахин 40-өөр буураад байна гэж бүртгэгджээ. Нийт коронавирусаар өвчилсөн хүний тоо 80375-д хүрээд байгаа аж. Түүнээс гадна 22 хүн нас барсан нь өмнөх өдөртэй харьцуулахад таван хүнээр буурчээ. Сүүлийн үеийн албан ёсны баримтаар БНХАУ-д 3119 хүн нас барсан байна. Шинээр нас барсан тохиолдлын нэг нь Кантон хотод бусад нь анх энэ өвчин дэгдсэн Ухань хотод болсон гэж бүртгэгджээ. Мөн шинээр халдвар авсан 40 тохиолдлын 36 нь энэ хотод гарсан байна. Энэ 36 тохиолдол болон сүүлийн үед 18 хүн нас барсан тохиолдол нь өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас хойш хөл хорионд байгаа Ухань хотод бүртгэгдсэн аж. Ингэснээр Хубэй мужид 3007 хүн нас барж, одоогоор халдвар авсан хүний тоо 67743 болоод байна. Нөгөө талаар сүүлийн 24 цагийн дотор энэ улсад гаднаас орж ирсэн дөрвөн тохиолдлыг илрүүлжээ.Тодруулбал, өөр орноос энэ өвчний халдвар авсан тохиолдол Гансу мужид гарсан байна. Одоогийн байдлаар бусад орон руу жуулчилснаар коронавирусын халдвар авсан гэж оношилсон 67 тохиолдлыг илрүүлжээ. Тухайлбал, Итали, Япон, Иран, Өмнөд Солонгос гэсэн орон аж.  БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссоос энэ үеэр коронавирусын халдвар аваад эдгэрсэн 1535 хүн  байна гэж мэдээлэв. Албан ёсны баримтад дурдсанаар халдварт өвчин гарснаас хойш 58600 хүн эдгэрсэн ажээ. Мөн халдвар авсан хүмүүстэй харилцсан 674760 хүнийг эмчийн үзлэгт хамааруулсан байна.Түүнээс 20146 хүнийг ажиглалтад байлгаж байгаа аж. Гэхдээ энэ байгууллага халдвар авсан хүнтэй харилцсан гэж сэжиглэж байгаа 60 шинэ тохиолдол байгаа аж. Энэ тохиолдол нь 421-д хүрээд байгаа юм байна.   Өмнөд Солонгост коронавирусаар өвчилсөн 7400 тохиолдол  бүртгэгджээ   Өмнөд Солонгос коронавирусын халдвар авсан 248, дахин нэг хүн нас барсан гэж мэдээлжээ.  Энэ оронд өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд анх удаа илрүүлсэн энэ өвчний халдварыг авсан хүний тоо 7382 болоод байгаа бөгөөд 51 хүн нас барсан байна. Хэдийгээр нэг өдөрт халдвар авсан хүний тоо бага байгаа ч өнгөрсөн сарын 25-наас хойш халдвар авсан хүний тоогоор БНХАУ-ын дараа орж байгаа юм. Мөн коронавирусын халдвар авсан шинэ тохиолдлын ихэнх нь Сөүлээс 230 км зайтай Тэгү хот болон Кёнсандо мужийн эргэн тойронд уржигдар 248 халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн гэж Өмнөд Солонгосын Халдварт өвчнөөс, урьдчилан сэргийлэх, хяналтын төвөөс мэдээлсэн байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.10 МЯГМАР № 46 (6271)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 51 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 42 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 55 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

4 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

4 цаг 5 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 52 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 52 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 41 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин