ОХУ-д шинэ төрлийн коронавирусын 51 мянга гаруй сорил авч шинжилгээ хийжээ

2020-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

© Александр Погожев/ТАСС

  Д.ЭНХЭЭ Хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар тавих хяналт шалгалтын асуудал эрхэлсэн ОХУ-ын холбооны албаны харьяа төвүүдэд шинэ төрлийн коронавирусын 51 мянга гаруй лабораторийн шинжилгээг пүрэв гаригийн байдлаар хийсэн бөгөөд улс орон даяар өвчилсөн долоон хүн бүртгэгдсэн хэвээр байна хэмээн тус байгууллагын хэвлэлийн албанаас баасан гаригт мэдээлэв. "2020 оны гуравдугаар сарын 5-ны байдлаар ОХУ-ын субьектүүд дахь Хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар тавих хяналт шалгалтын асуудал эрхэлсэн ОХУ-ын холбооны албаны харьяа эрүүл ахуй, халдвар судлалын төвүүдэд шинэ төрлийн коронавирусын халдвар тархсан улс орнуудаас хүрэлцэн ирсэн хүмүүсээс авсан материалд шинэ коронавирус байгаа эсэхийг тодруулах  лабораторийн 51366 шинжилгээ хийсэн. Мониторингийн явцад коронавирусын халдвар тархсан улс орнуудаас ирсэн хүмүүсийн дунд амьсгалын замын хурц халдварт өвчнөөр өвдсөн 1401 тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 1165 хүн элгэрсэн” хэмээн мэдээлэлд дурджээ. ОХУ-д шинэ коронавирусээр өвчилсөн арван тохиолдол бүртгэгдсэний хоёр нь Хятад улсын иргэн бөгөөд тэдгээрийг эдгэрсэнийх нь дараа хоёрдугаар сарын 12-нд эмнэлгээс гаргасан, мөн далайн аяллын Diamond Princess хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн ОХУ-ын гурван иргэн одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа, Италиас эх орондоо буцаж ирсэн оросын дөрөв болон италийн оюутан байгаа бөгөөд хоёулаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн Италиас ирсэн халдвар авсан байж болзошгүй зургаан тохиолдлын тав нь Москвад, нэг нэг Нижний Новгород хотод тусгаарлалтад байгаа талаар Короновирусын халдвартай тэмцэх шуурхай албанаас баасан гаригт хэвлэлийнхэнд мэдээлжээ. Хятад улсаас ирсэн бөгөөд тусгаар амьдрах боломжгүй эрүүл иргэд тусгаарлах хугацаанд ОХУ-ын субьектүүд дахь 129 эмнэлэгт байгаа бөгөөд тэдний тоонд БНХАУ-ын 120 иргэн байгаа. Үүнээс гадна баасан гаригийн байдлаар нисэх онгоцны Шереметьево буудалд хүрэлцэн ирсэн 7,5 мянган хүн хяналтад байна. Тус байгууллагаас мэдээлснээр одоо тээврийн хэрэгсэл, тээврийн томоохон зангилаануудад ариутгал халдваргүйтгэл хийх, мөн нийтийн хоолны газруудын танхим, өрөө тасалгаа, багаж хэрэгслийг ариутгах талаар тусгай дэглэм тогтооход онцгой анхаарал хандуулж байгаа ажээ. Эх сурвалж: www.polit.mn    
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 31 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 22 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 35 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 41 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 46 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 33 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 33 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 21 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 53 мин