Тувагийн хөгжлийн хөтөлбөрт хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих асуудал оржээ

2020-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Хөтөлбөрийг 2024 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ-

Д.ЭНХЭЭ Жижиг, дунд үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйг дэмжих, хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжих нөхцөл бүрдүүлэх асуудлууд бүс нутагт боловсруулсан Тувагийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх дангаарчилсан хөтөлбөрийн арга хэмжээний тоонд багтан оржээ. Энэ тухай лхагва гаригт тус бүгд найрамдах улсын хэвлэлийн албанаас ТАСС агентлагт мэдээлжээ. Гуравдугаар сарын 10-наас өмнө хөгжлөөр хоцорч яваа Тува зэрэг арван бүс нутгийг түлхүү хөгжүүлэх дангаарчилсан хөтөлбөрийг эцэслэн боловсруулж сайд нарын танхимд танилцуулахыг ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустин үүрэг болгосон, Тувагийн хөтөлбөрийг хариуцан эрхэлж ажиллах албан тушаалтнаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд томилогдсон тухай ТАСС өмнө нь мэдээлсэн. "Дангаарчилсан хөтөлбөрийн төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, дэд бүтцийн хязгаарлалтгүй болгох, барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасан” хэмээн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Дангаарчилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 2020-2024 он бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд зориулан холбооны төсвөөс 5 тэрбум рубль олгохоор төлөвлөж байгаа ажээ. Хөтөлбөрийг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр хугацааг сунгах боломжийг ч авч үзэх юм байна. Хөтөлбөр “батлагдах төгсгөлийн шатанд” байгааг Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол онцолсон байна. "Холбооны яамдын удирдлагуудтай тогтмол уулзаж, чухал баримт бичгийн нарийн ширийн зүйлийг эцэслэн боловсруулах ажлыг бид жилийн турш хийлээ. Бид гар хоосон яваагүй, бидний өргөн мэдүүлсэн саналын үндэслэл өчүүхэн төдий ч эргэлзээ төрүүлэх учиргүй. Ялангуяа 2024 он хүртэл инженерийн магистрал сүлжээ болон нийгмийн зориулалттай обьектуудаар хангагдсан байх ёстой орон сууцны бүтээн байгуулалтад зориулсан газар чөлөөлөх бэлтгэл ажлын хэсэгт энэ асуудал хамаарна” хэмээн “Контакт” дахь өөрийн хуудсандаа Кара-оол бичжээ. Эх сурвалж:www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 46 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 52 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 43 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 43 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин