НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан 100 насандаа таалал төгсөв

2020-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Д.АРИУН Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Перугийн дипломат  Хавьер Перес де Куэльяр энэ лхагва гариги 100 насандаа таалал төгссөн байна. Түүний хүү Франсиско Перес де Куэльярын хэлснээс эшлэн  энэ талаар Andina агентлаг  мэдээлжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш талийгаачийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.  Перугийн нийслэл Лима хотноо энэ бямба гаригт Хавьер Перес де Куэльярыг оршуулах ёслол болох аж. Хавьер Перес де Куэльяр нь 1920 оны нэгдүгээр сарын 19-нд төрсөн. Лимагийн Католикийн их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн. 1940-өөд оноос дипломат албанд хүчин зүтгэсэн хүн. Тэрээр 1982-1991 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан билээ. Түүнийг Ерөнхиий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад  Фолклендын арлаас болсон Англи-Аргентины мөргөлдөөн, Венесуэл орчмын хилийн маргаан, Намибын нөхцөл байдал, Иран-Иракийн харилцаа, Мароккогийн Засгийн газар болон Полисарио Фронтын хоорондын гал зогсоох хэлэлцээр гээд дэлхийн олон халуун цэгийн асуудлуудыг шийдэж байжээ. Перес де Куэльярын ажил үйлийг үнэлж, дэлхийн 25 орноос түүнийг шагнаж байсан түүхтэй аж. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 51 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 42 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 55 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

4 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

4 цаг 5 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 52 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 52 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 41 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин