Ли Ман Хэ засгийн газартайгаа хамтарч ажиллана гэв

2020-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Өмнөд Солонгосын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв уржигдрын байдлаар коронавирусаар өвчилсөн 29 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд энэ өвчний халдвар авсан 600 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 4812-д хүрээд байна гэж мэдээлжээ. Халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь Дэгү хотын Шинжончи сүмтэй холбоотой гэж “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвөөс мэдээлснээр Сөүлээс 300 км зайтай Дэгү хот нь коронавирус анх гарсан газар 519, Хойд Кёнсон мужид 61 тохиолдол бүртгэгдсэн аж. Харин Шинжончи христийн сүмийн тэргүүн Ли Ман Хэг ковид-19 коронавирусын тархалтыг зогсооход саад учруулсан гэж буруутгаж байгаа юм. Ли Ман Хэ уржигдар ард түмнээсээ уучлал гуйсан бөгөөд коронавирустай тэмцэхийн тулд Засгийн газартайгаа хамтран ажиллахаа амласан байна. Түүнээс гадна Латви, Итали улсад зорчоод ирсэн эмэгтэй коронавирусаар өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам, Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвөөс мэдээлжээ. Мөн Эрүүл мэндийн сайд Илзе Винкеле эрх баригчид энэ эмэгтэй Итали улсаас ирсэн нислэгийн талаар мэдээллийг шалгаж байгаа. Тэд халдвар авсан энэ хүнтэй харилцсан бүх хүнийг олж тогтоосон. Тодруулбал, онгоцонд 145 зорчигч байснаас энэ эмэгтэйтэй ойр дотны холбоотой 24 хүнийг олсон гэж мэдээлжээ. Коронавирус анх гарсан БНХАУ-д нас барсан хүний тоо 2943-д хүрч, 80151 хүн халдвар аваад байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр даваа гариг хүртэл Хубэй мужид 31 хүн нас бараад байгаа аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.4  ЛХАГВА  № 42 (6267)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 46 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 52 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 43 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 43 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин