Мадонна тоглолтынхоо үеэр уйлжээ

2020-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Дуучин Мадонна Парис хотод хийсэн “Мадам Х” шоуны үеэр сандлаасаа унаад уйлжээ. Түүний шүтэн бишрэгчдийн нэг нь дуучинг тоглолтоо үргэлжлүүлэхэд нэг бүжигчин тусалсан гэж ярьсан байна. Өөр нэг шүтэн бишрэгч ”Миний нэг найз өнгөрсөн сарын 27-нд болсон Мадоннагийн тоглолтыг үзэхээр явсан. Тэр надад дуучинг “Vogue” дуугаа дуулж дуусах үеэр сандал дээр гарч чадаагүй учраас газар унасан гэж хэлсэн. Мадонна уйлснаас гадна зогсч чадахгүй байсан” гэж твиттертээ жиргэснийг “Дейли Мэйл” сонинд бичжээ. АНУ-ын дуучин олон сарын турш өвдөг болон ташааныхаа бэртлээ эдгээхээр тэмцэж байсан аж. Түүнээс гадна алхахын тулд таяг тулах хэрэгтэй болсон байна. Мадонна бэртлийнхээ улмаас олон аялан тоглолтоо цуцлахад хүрсэн. Гэвч тэрээр өвдөж байсан ч Парист тоглолтоо үргэлжлүүлэхээр шийдсэн аж. Энэ түүний 11 дэх тоглолт юм. Тэрээр өөрийгөө зоригтой гэж бодож байна. Би хэзээ ч бууж өгөхгүй, дуулахаа болихгүй. Гэвч би одоо биеэ чагнах хэрэгтэй. Миний энэ өвчин надад өгч байгаа сануулга болохыг зөвшөөрч байна гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.3  МЯГМАР  № 41 (6266)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 44 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 36 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 49 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 54 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 59 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 46 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 46 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин