Хойд Солонгос дахин пуужин харвалаа

2020-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Пхеньян үл мэдэгдэх хоёр пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ. Холын зайн баллистик пуужинг туршилтын журмаар харвах  төслөө цуцална гэж зарласны дараа харвасан байна.  Өмнөд Солонгосын төв штабын дарга нар энэ хоёр пуужинг Вонсан нутгаас тэнгис рүү харвасан болохыг мэдэгдэлдээ онцолсныг “AFP” агентлаг уламжилжээ. Мөн зэвсэгт хүчин дахин харвасан пуужингийн талаар судалж байгаагаас гадна бэлтгэлтэй байна гэж нэмж мэдээлсэн байна. Өнгөрсөн сарын сүүлчээр болсон намын хурлын үеэр  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньян цөмийн зэвсэгтэй баллистик пуужин тив хоорондын пуужинг харваж турших төслөө хойшлуулах ёстой гэж үзэхгүй байгаагаа мэдэгджээ. Мөн удахгүй стратегийн шинэ зэвсгээ харуулна гэж заналхийлсэн аж. “Ёнхап” агентлаг энэ нь Пхеньян энэ сануулгыг хийснээс хойш энэ төрлийн пуужинг анх удаа харвасан гэж мэдээлжээ. Энэ мэдэгдлийг ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газартай хийсэн хэлэлцээр нь бүтэлгүйтсэний дараа хийсэн байна. Харин Ким Жон Уны Засгийн газар дангаараа Вашингтоны зүгээс ногдуулсан хоригоо хөнгөлөх эцсийн хугацааг тогтоосон аж. Түүнээс гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Кан  Мин Сеок  Хөх ордонд Үндэсний аюулгүй байдлын дарга Чун Юй Юнгийн даргалсан хуралдаанаар пуужин харвасан талаар хэлэлцсэн гэж мэдээлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.3  МЯГМАР  № 41 (6266)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 23 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 14 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 27 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 33 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 38 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 25 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 25 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 13 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 45 мин