Туркээр дамжин Грек, Болгарт олон дүрвэгч очжээ

2020-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Анкара Европын холбооны орнууд руу очихыг хүссэн дүрвэгчдэд улсынхаа хилийг нээх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр 24 цаг хүрэхгүй хугацаанд 47 мянга гаруй дүрвэгч Грек улсад очсон гэж Турк улсын Дотоод яамнаас мэдээлсэн байна. Сайд Сулейман Сойлу “Турк улсаар дамжин Европт очсон дүрвэгчдийн тоо уржигдраас нэмэгдэж 47133-д хүрсэн” гэж твиттертээ бичжээ. Харин Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляейн энэ сарын 29-нд Европын холбоо Туркээр дамжин Грек, Болгар улсад ирж байгаа дүрвэгчдийн урсгалд санаа зовж, ажиглаж байгааг онцолсон байна. Тэрээр “Энэ холбооны “Фронтекс” агентлагийнхан энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхэд бэлэн байна” гэв. Энэ нөхцөл байдалд бидний тэргүүний тавьж байгаа зорилт бол Грек, Болгар улсыг дэмжиж байгаагаа баталгаажуулах явдал юм. Бид “Фронтекс” агентлагаар дамжуулан хил дээр нэмэлт тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Урсула фон дер Ляйенд илгээсэн твиттертээ жиргэжээ. Анкара хуурай болон усан замаар Европт ирж байгаа дүрвэгчдийг саатуулахгүй гэж мэдэгдсэн юм. Үүний дараа Туркээр дамжин Грек, Болгар руу цувж байгаа Сири, Пакистан, Иракийн олон дүрвэгчийн бичлэгийг “Спутник” агентлагийн сэтгүүлч хийжээ. Мөн Туркийн ерөнхийлөгч Режип Тайип Эрдоган Гректэй хил залгаа Туркийн хилийг өнгөрсөн сарын 28-нд нээснийг сайшаасан байна. Ингэснээр  Европт очихыг зорьж байгаа дүрвэгчдийн талаар Брюсселтэй байгуулсан гэрээгээ Анкара  зөрчиж байгаа юм. Энэ нь Сирид Туркийн 33 цэрэг нас барсны хариуд авч байгаа хариу арга хэмжээ аж. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 39 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 30 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 43 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 49 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 54 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 41 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 41 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин