Коронавирусын улмаас дэлхийн баячуудын хөрөнгө буурчээ

2020-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Ухань хотод анх гарсан коронавирус БНХАУ-аас хальж бусад оронд гарснаас дэлхийн хамгийн баян 500 хүнийг 444 сая ам.долларын алдагдалд оруулсан байна. Зөвхөн “Тесла” компанийг байгуулагч Элон Маск есөн сая ам.доллар алджээ. Дэлхийн баячуудын жагсаалтын 25-д нэр нь бичигддэг тэрээр хөрөнгийн биржийн ханш уналтаас энэ хэмжээний хохирлыг амссан дөрөв дэх тэрбумтан болж байгаа аж. Мөн энэ өвчин тархсан нь Доу Жонс үйлдвэрлэлийн индекс 12 хувиар унахад нөлөөлжээ. Ингэснээр дэлхийн нийт хувьцааны үнэ ханшийг бууруулж зургаан тэрбум гаруй ам.долларын хохирол учруулсан байна. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш гарсан таван өдөрт тохиолдсон хамгийн том ханшийн уналт гэж “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна дэлхийн гурван баян хүн “Амазон” компанийн эзэн Жефф Безос, “Майкрософт” компанийн эзэн Билл Гейтс, LVMH группын эзэн Бернард Арнаулт нар бусдаасаа илүү их хохирол амссан байна. Тэдний хөрөнгө 30 сая гаруй ам.доллараар багассан аж. Мөн дэлхийн хөлөг онгоцны том оператор болон олон үндэстний корпорацийн ерөнхийлөгч Мики Арисоны хөрөнгө түүний компани өнгөрсөн долоо хоногоос нэг хөлөг онгоцныхоо жуулчдыг Японд хөл хорионд оруулах шаардлагатай болсноор нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн аж.  “Блүүмберг” агентлагийн эмхэтгэж гаргасан дэлхийн баян хүмүүсийн жагсаалтад багтдаг тэрбумтнуудын 80 хувь нь энэ жил улаан бүсэд оржээ. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 39 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 30 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 43 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 49 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 54 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 41 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 41 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин