-Коронавирустэй хийх тэмцэлд Хятад улс арми, тусгай зориулалтын хүчнийхнийг ашиглаж байна-
Сеченовын их сургуулийн Е.И.Марциновскийн нэрэмжит анагаахын паразит судлал, тропикийн болон тив дамнасан өвчин судлалын хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор, Оросын шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн Александр Лукашев
Коронавирус бидэнд ямар шинэ “сюрприз” бэлдэж байгаа бол? Өвчний халдвар тархах хоёр дахь давалгаа гарах магадлал их байна хэмээн Сеченовын их сургуулийн Е.И.Марциновскийн нэрэмжит анагаахын паразит судлал, тропикийн болон тив дамнасан өвчин судлалын хүрээлэнгийн захирал Александр Лукашев үзэж байна. Түүнтэй kp.ru ярилцсан байна.
- Александр Николаевич, Японд болох зуны олимпийн тоглолтыг өөрчлөх талаар Олон улсын олимпийн хорооны үзэл санааг та хэрхэн үзэж байна вэ? Амьсгалын замаар дамждаг вирусын халдвар гол төлөв намар, өвлийн улиралд идэвхждэг, харин зуны улиралд эрс өөрчлөгдөж, халдвар огт байхгүй болох юм биш үү.
-Нөхцөл байдлыг огт таахын аргагүй. Зун тийшээ өвчлөл буурч намжина гэсэн итгэл найдвар үнэхээр байсан, энэ бол үйл явдал өрнөх хангалттай боломжит хувилбар байсан. Харин сүүлийн долоо хоногт байдал улам муудсан болохоор одоо итгэл найдвар алдарч байна. Шинээр өөр хэд хэдэн улс оронд гарч байгаа дэгдэлтийг би хэлж байна.
-Халдварын оргил үе өнгөрсөн хэмээн Хятад улс итгэл дүүрэн мэдэгдэж байгаа...
-Тийм ээ, оргил үе өнгөрч байна, тэхдээ зөвхөн Хятадад. Магадгүй бусад улс оронд дөнгөж эхэлж байж ч болох юм. Испани, Алжир, Румын, Австри, Швейцарь гээд дэлхийн 40 оронд коронавирус анх удаа халдварласныг бүртгэсэн байна...
-Коронавирусын хоёр дахь давалгаа аравдугаар сард бидэнд тохиолдож болох юм гэж та дүгнэж байна уу?
-Энэ бол үйл явц өрнөх хувилбарын нэг нь. Бодит байдал дээр ямар байхыг хэн ч мэдэхгүй. Амьсгалын замын коронавирусүүд арванхоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл улирлын шинжтэй тархдаг бөгөөд ойрын хэдэн долоо хоногт гайгүй бол манай улс орон эхний давалгаанд өртөлгүй өнгөрөх байх гэсэн итгэл найдвар байна. Гэхдээ эхний давалгаа биднийг тойроод өнгөрлөө гэж итгэлтэй хэлж болохгүй, яагаад гэвэл хоёр дахь давалгаа аль хэдийн эхэлчихсэн байна.
-Дэлхий тэр аяараа сандралд орсон байна. Вирустэй хийх тэмцэлд Хятад улсад арми болон тусгай зориулалтын хүчнийхнийг татан оролцуулсан байна, гэхдээ ДЭМБ-ын ерөнхий захирал даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ, коронавирусыг цар тахал (пандем-глобал хэмжээнд маш хүчтэй тархдаг халдвар) хэмээн нэрлэж болохгүй гэсэн байна...
-Халдварыг цар тахал хэмээн нэрлэх үед түүнийг зогсооход оройтсон байна. Өвчлөлийг хянах Америкийн төв цар тахал болох эрсдэл тун их байна хэмээн үзэж цаг хожихын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж байна.
-Цаг хожвол юунд хүргэх вэ?
-Энэ хугацаанд хэрэгтэй эм олох, эсвэл вакцин гаргаж авах найдвар бий болно. Үүнээс гадна цаг хожсоноор эрүүлийг хамгаалын тогтолцооны үүрч байгаа ачааллыг багасгана.
-Өвчний штаммыг Хятад улс бидэнд өгөөгүй гэсэн сураг байна. Манай анагаахынхан юуны эсрэг вакцин хийж байгаа вэ?
-Штаммын талаар надаад мэдээлэл алга. Гэхдээ вакцин гаргах эхний шатанд заавал штаммтай байх шаардлагагүй. Далайн аяллын хөлөг онгоцонд байсан орос хүмүүс халдвар авсан болохоор штамм ялгаж авах итгэл найдвар бий.
-Өвдсөн хүн өвчин эсэргүүцэх дархлаа суугаагүйн улмаас дахин халдвар авч байна гэдэг үнэн үү?
-Бүрэн итгэлтэй хэлж чадахгүй, гэхдээ энэ бол хоёр дахь халдвар арай л биш болов уу. Өвчтөнүүдийг арай эрт гаргасан байх магадлалтай, гэхдээ шинжлэх ухааны баримт нотолгоог үзэж хараагүй болохоор тийм гэж хэлж чадахгүй.
-Коронавирусын аюул занал бол зөвхөн Хятад улсын эдийн засгийг доройтуулах гэсэн зохиомол зүйл хэмээн мэргэжил нэгтнүүдийнхээ ярьж байгаад та хэрхэн хандаж байна вэ?
-Энэ бол хий хоосон яриа. Ганц Хятад ч биш, бүх улс орон алдагдал хүлээж байна, тийм болохоор коронавирус хэнд ч ашиггүй.
Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ
Эх сурвалж: www.polit.mn