Коронавирусээс сэргийлэх вакцины туршилтыг АНУ дөрөвдүгээр сард эхэлнэ

2020-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ  Америкийн эм бэлдмэлийн Moderna компани шинэ коронавирусын эсрэг шуурхай гаргаж авсан вакциныг АНУ-ын Засгийн газарт илгээсэн бөгөөд клиникийн туршилтыг дөрөвдүгээр сард эхлүүлэх ажээ. "Коронавирусээс сэргийлэх mRNA-1273 вакцины эхний хэсгийг компани үйлдвэрлэн гаргасан. Вакцинтай ампулыг Харшлын болон халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд (NIAID) илгээсэн” хэмээн үйлдвэрлэгчийн танилцуулгад дурджээ. Цоо эрүүл 20-25 сайн дурынхны оролцоотойгоор вакцины клиникийн туршилтыг дөрөвдүгээр сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байгаа талаар NIAID-ын захирал Энтони Фосигийн хэлснийг эшлэн Wall Street Journal сонин мэдээлэв. Туршилтын эхний үр дүн долоо, наймдугаар сард тодорхой болох аж. Вакциныг богино хугацаанд гаргаж авсан талаар хүрээлэнгийн тэргүүн онцлов. "Генетик дарааллыг (вирусын) нь тайлснаас хойш гуравхан сарын дараа туршилтын эхний шатанд шилжиж байгаа нь ийм төрлийн судалгааны хувьд дэлхийн рекорд юм” хэмээн тэр хэлэв. Хятадын төв хэсгийн (Хубэй муж) Ухань хотод уушигны үл танигдах хатгалгаа дэгдсэн талаар Хятад улсын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд мэдээлсэн билээ. Уг өвчнийг үүсгэгч нь шинэ коронавирус болохыг мэргэжилтнүүд тогтоосон. Энэхүү дэгдэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хэмжээний онцгой нөхцөл байдал хэмээн хүлээн зөвшөөрч, уг өвчнийг COVID-19 хэмээн албан ёсоор нэрлэсэн. Эх газрын Хятадад халдвар авсан хүний тоо аль хэдийн 77 мянгыг давж, 2704 хүн нас барж, 27 мянга гаруй хүн эдгэрчээ. Хятадаас гадна өөр бусад улсад халдвар авсан хүний тоо ДЭМБ – ын баримтаар 2069 болж, 23 хүн нас баржээ. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

4 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

4 цаг 6 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

4 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 46 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин