JB Press (Япон): Орос улсад яагаад коронавирусын халдвар авсан ганц хүн байдаггүй юм бол?

2020-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
JB Press, Япония
© РИА Новости, Рамиль Ситдиков | Перейти в фотобанк
Орос улстай харьцуулахад коронавирустэй тэмцэх талаар Япон улс зохих ёсоор анхаарахгүй байна хэмээн зохиогч үзэж байгаа аж. Орос улс нөхцөл байдлын бүхий л аюул заналыг ухаарч, орос иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар баримталж байгаа хандлага хүмүүсийн талархал хүлээж байна. Япончуудын хувьд харин ингэсэнгүй: - “тэдгээрийн тавьсан гомдлыг хангалттай барагдуулаагүйн хариуд” зарим нь амиа хорлоход ч бэлэн байгаа ажээ.   Вирусийн эсрэг авч байгаа аядуу зөөлөн арга хэмжээгээрээ Япон улс оросуудын итгэл найдварыг мэдэгдэхүйц алджээ.   Асука Токуяма   “Тэнд эмх замбараагүй, үл ойлгогдох байдал газар авсан байна. Эрх баригчдын үйлдлүүд араасаа олон асуудал дагуулж байна” – хэмээн Йокогамагийн усан буудалд зогссон “Diamond princess” аяллын хөлөг онгоц дээрх коронавирустэй холбоотой нөхцөл байдлын эргэн тойронд Япон улсын зүгээс авч байгаа арга хэмжээг ОХУ – ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова эрс хатуу шүүмжлэв. Халдвар авсан зорчигчийг эрэг дээр буулгаж, эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд уг хөлөг онгоц дээр олон зорчигч, тэдгээрийн дотор 24 орос хүн, хоёр хүүхдийн хамт үлджээ. Үүнтэй холбогдуулан Орос улс нөхцөл байдлын өрнөлийг анхааралтай ажиглаж байна. Захаровагийн гаргасан шүүмжлэл зөв үү, буруу юу гэдэгтэй холбоотой асуудлыг хойш тавьж, коронавирусын асуудалд хандах Япон, Орос улсын хандлагын ялгааг авч үзэхийг хичээё. Орос улсад коронавирусээр өвдсөн хүн маш цөөхнийг илрүүлсэн. Энэхүү өгүүллийг бичиж байх хоёрдугаар сарын 11 – ний үеэр зөвхөн хоёр тохиолдол гарсан. Хоёуланд нь Хятад улсын иргэд халдвар авсан байв. Нэгдүгээр сарын 31 – нд энэ хоёр тохиолдлыг илрүүлж баталгаажуулснаас хойш Орос улсад халдвар авсан ганц ч тохиолдол гараагүй. Орос – хятадын хил 4200 км үргэлжилдэг, түүгээр хоёр улсын хооронд хүмүүс хийгээд бараа бүтээгдэхүүний идэвхтэй солилцоо явагддаг гэж бодохоор дээр дурдсан статистикт би үнэхээр гайхаж байгаагаа шуудхан хэлье. Орос улс Хятадтай маш ойр дотно харилцаатай хэдий ч өөрийнхөө нутаг дэвсгэрт хятадын иргэдийг нэвтрүүлэх талаар хатуу арга хэмжээ авч, хуурай замын дамжин нэвтрүүлэх бүх цэгийг хаасан. Оросын шинэ ерөнхий сайдын хэлснээр эдгээр арга хэмжээг нэгдүгээр сарын 30 – нд авсан. Мөн энэ үеэр шахуу Японд вирусын эсрэг ажиллах штаб байгуулагдсан. Гэхдээ Хятад улсаас өөрийнхөө иргэдийг нүүлгэн шилжүүлэх тал дээр Япон, Орос улсын хооронд ялгаа бий. Япон улс арай илүү сайн анхаарсан гэж үзэж болох юм. Үндэсний штаб байгуулахаас өмнө, нэгдүгээр сарын 28 – нд Япон улс Хятад руу тусгай үүргийн анхны зорчигч тээвэрлэх онгоцоо илгээсэн. Оросуудыг нүүлгэн шилжүүлэх анхны цэргийн тээврийн онгоц хоёрдугаар сарын 4 – нөөс 5 – нд шилжих шөнө Уханьд ирсэн. Тэгэхээр иргэдээ нүүлгэн шилжүүлэхэд Орос улс Японоос бүтэн долоо хоног хоцорсон. Япон, Солонгос, Америк улс Хятад руу тусгай үүргийн онгоц илгээх талаар өөр хоорондоо бараг л уралдаж байх зуур Ухань болон түүний ойр орчмын хотуудад байсан оросууд цаашдын хувь тавилангийнхаа талаар ямар ч мэдээлэл байхгүй өдөр хоногоор шаналцгааж байсан. Эцэст нь, тэднийг цэргийн тээврийн онгоцоор нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан. Гэхдээ нүүлгэн шилжүүлсэн хүн бүр хоёр долоо хоногийн турш хөл хорионд байх нөхцөлтэйгөөр эхний онгоцоор 80, дараагийнхаар 64 хүнийг авчирсан. Нүүлгэн шилжүүлсэн бүх хүнийг Баруун Сибирьт орших Тюмень хот руу нисгэсэн. Хөл хорионд байлгах эмнэлэг Тюмений төвөөс 30 км – ийн зайд нэгэн тосгонд оршиж байв. Урьд нь энэ барилгыг сүрьеэгийн сувиллын зориулалтаар ашиглаж байсан бөгөөд Хятадаас ирсэн хүмүүс нутгийн оршин суугчдын хооронд үүсч болох холбоо харилцааг таслан сэргийлэх үүднээс хамгийн тохиромжтой газар хэмээн сонгожээ. Эндхийн аюулгүй байдлын тогтолцоог маш сайн бодож боловсруулсан, эмнэлгийн эзэмшлийн бүх газар нутгийн эргэн тойронд хоёр давхар хашаатай, росгвардийн дайчид бүслэн хамгаалсан байна. Зорчигч тээврийн онгоц биш учраас хүмүүст тохь тухтай аялах боломж байгаагүй. Онгоцон дотор пиг дүүрэн хүнтэй төмөр замын буудалтай адил байсан. “Синкансэн” – д байдаг шиг хоорондоо хүн явах зайтай түшлэгтэй зөөлөн сандал байгаагүй. Харин үүний оронд онгоцны хоёр хажуугаар метроных шиг урт модон вандан дээр хүмүүс сууж явсан. Хүмүүс шахцалдаж суусан болохоор хэн нэг нь вирусын халдвар авсан бол хажууд нь суугаа хүн халдвар авах нь гарцаагүй дээ гэсэн бодол төрж байв. Үүнээс гадна онгоцонд бие засах газар байхгүй. Хүмүүсийг онгоцонд суухаас хоёр цагийн өмнө шингэн юм уухгүй байхыг сануулж хүсч байв. Бүр гарцаагүй шаардлага гарсан тохиолдолд ганц хүн арайхийн багтах жижиг майхан маягийн халхавчинд орж хувинд бие засна. “Ийм бүдүүлэг маягийн бие засах газар” нэг онгоцонд хоёр байв. Шатахуун цэнэглэх зорилгоор цэргийн тээврийн онгоцууд зүүн сибирийн Улаан – Үд хотод бууж байсан. Тэр өдөр энд гаднах агаарын температур цельсийн хасах 30 градус байсан. Нислэгийн талбай дээр барьсан майханд зорчигчдод зориулан бэлтгэсэн халуун цай хөрж, пирожки бараг хөлдчихсөн байв. Энэхүү “цайны газар” - аас нислэгийн хөөрөх - буух зурвас хүртэл ойрхон хэдий ч ийм тэсгим хүйтэнд хөлдөж мэдэх нь гэсэн бодол төрж байсан. Цэргийн тээврийн онгоцууд Уханиас хөөрч байх үед хаана хүрэх талаар хэн ч юу ч мэдэхгүй, сибирийн өвөлд тохируулж хувцасласан хүн үнэндээ байхгүй байсан. Өөрөөр хэлбэл, коронавирусын халдвар авахаасаа өмнө зорчигч ердийн маягаар салхинд хүчтэй цохиулж болохоор байв. Хэдийгээр 12 цаг гаруй үргэлжилсэн нүүлгэн шилжүүлэх нислэгийн үеэр янз бүрийн бэрхшээл төвөг тохиолдсон хэдий ч Тюменьд хүрэлцэн ирсэн. Хүмүүсийг хоёр хоёроор нь тусгаарлах өрөөнд байршуулсан. Өрөөнөөс коридор руу чөлөөтэй орж гарч болохгүй. Аз болоход уг барилгад Wi – Fi байсан болохоор ихэнх хүн цагийг аятай өнгөрөөхийн тулд кино үзэж, орон нутгийн мэдээ сонирхож байв. Өрөөний цонхоор сибирийн маш гоё үзэсгэлэнтэй байгаль харагдаж байв. “Энд өдөрт дөрвөн удаа, амттай хоолоор үйлчилж байна”, “Цөөхүүлээ ч гэсэн хүмүүсийн төлөө бүхнийг хийх гэж хичээж зүтгэж байгаа энэ эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлье” гэх мэт итгэл найдвар, баяр талархлаар дүүрэн мэдээлэл хүмүүсийн ухаалаг утас руу ар араасаа ирсээр байв. Тухайн цаг мөчид Хятадаас нүүлгэн шилжүүлж авчирсан 144 хүнээс коронавирусын нэг ч тохиолдол илрээгүй билээ. Оросуудыг нүүлгэн шилжүүлсэн энэхүү паянтай түүхийн талаар эргэцүүлэхийн хажуугаар нисэхийн ANA компанийн тохилог онгоцоор Уханиас маш хурдан зөөвөрлүүлсэн зарим япон хүн эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс татгалзсан, эсвэл хөл хорионы нөхцлийн талаар гомдол мэдүүлсэн гэж сонсоод үнэхээр гайхаж баршгүй. Тэдгээрийн дотор өөрсдийнх нь гомдлыг олигтой барагдуулсангүй гэж амиа хорлох оролдлого хүртэл гарсан гэдгийг сонсоод би хувьдаа шоконд орсон. Орос, Хятад улсын хооронд хуурай замын тээврийн орц, гарцыг хаасан явдал энэ бүс нутагт амьдарч байгаа оросуудын өдөр тутмын амьдралд таагүй нөлөө үзүүлжээ. Хятадын хүнсний ногооны нийлүүлэлт эрс багассанд ч хэргийн учир оршихгүй аж. Үүн дээр нэмээд худалдааны томоохон сүлжээнүүд хятадын хүнсний бараа бүтээгдэхүүнийг “барьж саатуулах” болсон байна. Хөдөө аж ахуйн банкны удирдамжийг эшлэн “Интерфакс” – ын мэдээлснээр Хятадаас нийлүүлэхгүйгээр Оросын Алс дорнодод хүнсний ногоо, жимсний эрэлтийг хангахад хэцүү ажээ. Энд өдөр ирэх тусам хүнсний ногооны үнэ өсч байна. Алс дорнодод ресторан ажиллуулдаг нэгэн танилаасаа нэг килограмм хөлдөөсөн наймаалжны үнээр нэг килограмм шинэ улаан лооль (помидор) худалдаж авдаг тухай сонсоод би үнэхээр их гайхсан. Ойрын үед сармис онцгой үнэд орох сурагтай. Орос улсын худалдаанд гарч байгаа сармисны 80 хувь нь хятадаас гарал үүсэлтэй гэнэ. Бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан Хятадаас хүнсний ихээхэн хамааралтай байгааг дахин авч үзэх шаардлагатай талаар дуу хоолой улам бүр идэвхтэй сонсогдох болжээ. Гэхдээ энэ бол ганц өдрийн дотор шийдэх асуудал биш, учир нь хүлэмжийн аж ахуйг өргөтгөхийн зэрэгцээ бүтээгдэхүүн хадгалах хуучирсан системийн асуудлыг шийдвэрлэх шаардлага гарна. Хятадын бүлгээр аялагчдын ачаар оросын аялал жуулчлалын үйлдвэрлэл тун саяхан болтол цэцэглэж байсан. Харин одоо хятад жуулчдын бараа огт харагдахгүй болсон. Үүний шалтгаан нь бүлгээрээ визгүй жуулчлах боломжгүй болсон явдал. Урьд нь Москвагийн томоохон зочид буудлуудаар үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувь нь хятадын бүлгээр аялагчид байсан. Ийнхүү коронавирусын эсрэг авсан хатуу арга хэмжээ Орос улсад өөрт нь ч бас хохирол авчирсан аж. Орос улсад хятадуудын ашигладаг цорын ганц төлбөрийн систем болох Alipay – гийн хэмжээ хоёрдугаар сарын эхний долоо хоногт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар багасчээ. Санкт – Петербургийн гол дурсгалт газар болох Улсын Эрмитаж музей энэ оны хоёрдугаар сарын 4 – ний өдрөөс эхлэн музей үзэх гадаадын хүмүүсийн тасалбарын үнийг нэмэх шийдвэр гаргажээ. Тасалбарын үнийг нэмэх болсон шалтгааныг музейн удирдлага албан ёсоор тайлбарлаагүй боловч Улсын Эрмитаж музейн ерөнхий захирал М. Пиотровский энэ шийдвэр гарахаас хэдэн хоногийн өмнө хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа: - “Хятадаас ирэх жуулчдын тоо цөөрсөнтэй холбоотойгоор манай орлого эрс буурсны улмаас томоохон асуудал үүсч байгаа” – гэж хэлсэн. Үүнийг харгалзан үзвэл музейн тасалбарын үнэ нэмэгдэхэд коронавирус дам нөлөөлсөн гэж үзэж болох ажээ. Одоо БНХАУ-ын иргэд Орос улсад зорчих ажлын виз болон ажил хийх зөвшөөрөл захиалж хүсэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон. Энэхүү журмын бизнест үзүүлэх сөрөг нөлөөг анхааралдаа авч үзэх аваас оросын эрх баригчдын ийм эрс хатуу шийдвэр тодорхой хэмжээгээр “нугалаа” мэт санагдаж байна. Энэхүү өгүүллийн эхэн хэсэг рүү хэрвээ буцаж очвол оросуудын хувьд коронавирус нэвтрэх боломжийг хязгаарлах үүднээс аялал жуулчлалын үйлдвэрлэлээ сүйрүүлэхэд ч бэлэн байгаа бол үй олон хүнд халдвар тархах аюулыг үл хайхран нүдээ аньсан Японы үйлдлүүд хөнгөн хуумгай хандлагыг илтгэн харуулж байна. Үүний хамт Японд зогссон аяллын томоохон хөлөг онгоц дээр ОХУ – ын иргэн CoV 2019 – n вирусийн халдвар авбал ерөөсөө коронавирусээр халдварлагдсан анхны орос хүн болох билээ. “Япон улсаас “инновацийн гайхамшиг” төрнө хэмээн бүгд хүсэн хүлээж байсан” хэмээн ОХУ – ын ГХЯ – ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхийн хамт “урам хугарсан өнгө аяс” илэрхийлсэн билээ. “Инновацийн гайхамшиг” гэдэгт шинэ вакцин гаргаж авахыг уу, аль эсвэл жирийн орос хүмүүсийн дунд тогтож хэвшсэн ойлголт болох “технологийн супер гүрэн Япон улс роботуудын тусламжтайгаар юуг л бол юуг шийдэж чадна” гэсний чухам аль нь болохыг тэрээр онцолж хэлсэн нь ойлгомжгүй үлдлээ. Гэсэн хэдий ч коронавирустэй тэмцэх талаар өнөөгийн нөхцөлд Япон улсын авсан арга хэмжээний хүрээнд түүний хувьцааны ханш ихээхэн унасан билээ. Эх сурвалж: www.polit.mn
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 34 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 34 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 34 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 34 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 34 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 34 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 34 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 34 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 34 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 34 мин