“Диамонд принцесс” хөлөг онгоцны зорчигчдыг буулгаж эхэлжээ

2020-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Японы Ёкохама боомтод коронавирусын халдвар тархахаас сэргийлж энэ сарын 3-наас  хөл хорионд оруулсан “Диамонд принцесс” хөлөг онгоцны зорчигчдыг хөлөг онгоцноос буулгаж эхэлсэн байна. Удаан хугацаагаар хөл хорионы улмаас эрэг дээр буух боломжгүй байсан зорчигчдыг хөлөг онгоцны ойролцоо тэднийг авч явах 10 гаруй автобус хүлээж байжээ. Мөн өчигдөр энэ өвчний халдвар аваагүй 500 гаруй хүнийг хөлөг онгоцноос бууна гэж найдаж байсан аж. Харин Японд суугаа ОХУ-ын Элчин сайд хоёр иргэн нь өчигдөр хөлөг онгоцноос буусан гэж мэдээлсэн байна. Түүнээс гадна Японы Гадаад яамны ажилтнууд зорчигчдыг нисэх онгоцны буудал хүртэл дагалдана гэж нэмж мэдэгджээ. Японы Эрүүл мэндийн сайд Кацунобу Като “Диамонд принцесс” хөлөг онгоцны зорчигчдод тавьсан хөл хорионы хугацаа дууссан талаар мэдээлсэн байна. Тэрээр “Коронавирусын шинжилгээ нь эерэг гарсан зорчигчид эрэг дээр бууж болно. Харин халдвар авсан нь илэрсэн зорчигчдыг эмнэлэгт хэвтүүлнэ” гэв. Түүний хэлснээр зорчигчдыг хөлөг онгоцноос буулгах ажиллагаа маргааш дуусна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.20  ПҮРЭВ  № 37 (6262)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 18 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 9 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 22 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 27 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 32 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 19 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 19 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 8 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 39 мин