Жавир Синх: Монголын байгаль хамгийн сайхан

2020-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Дели Дарбар” Энэтхэг рестораны ахлах тогооч Жавир Синхийг урьж ярилцлаа.   -Монголд ирээд “Дели Дарбар” ресторанд хэдэн жил ажиллаж байна вэ? -Би Монголд ирээд дөрвөн жил болж байна. “Дели Дарбар” ресторан байгуулагдаад 15 жил болж байгаа. Энэ компанийн захирал нь монгол хүн байдаг. Намайг энд ирж ажиллахыг энэтхэг найз маань санал болгосноор тогоочоор ажиллаж байна. -Өмнө нь Монголд ирж байсан уу? -Би өмнө нь Монголд ирж байгаагүй. Энд хамт олны уур амьсгал, байгаль нь сайхан. Гадаа зузаан цастай гоё байна. Би зузаан хувцаслаад ажилдаа ирдэг. Монгол хоол идэх дуртай. -Тухайлбал, ямар хоолонд нь илүү дуртай вэ? -Хуушуур, буузанд дуртай. Мөн монголчууд Энэтхэгийн үндэсний хоолыг сайн иддэг юм билээ. -Энэтхэг рүүгээ хэзээ буцах вэ? -Хоёр жилийн дараа явна. Саяхан гэрийнхэнтэйгээ уулзаад ирсэн. Монголд ажиллахад ардаа санаа зовохгүй, цалин өндөр, нийгмийн хамгаалал сайн байна. Хэрэв тэгээгүй бол энд ажиллахыг хүсэхгүй байх байсан. Монгол захирал маань гадаадын ажилчиддаа авч хэрэгжүүлж байгаа бодлого нь үнэхээр сайн болохоор энд ажиллахад таатай байна. -Гэр бүлийнхээ талаар товч танилцуу-лахгүй юу. Гэр бүлийнхэн чинь хаана байгаа вэ? -Миний аав ээж, эхнэр, хоёр хүүхэд Энэтхэгт амьдарч байгаа болохоор хоёр жил болоод 2-3 сарын хугацаатай нутагтаа очоод ирдэг юм. Мэдээж хоёр жил болоод харьдаг болохоор гэр бүлийнхнийгээ их санадаг. -Хөдөө, орон нутгаар явж үзсэн үү? -Амралтынхаа хоёр өдрийг агаар салхинд гарч өнгөрүүлдэг. Монголд ирээд Тэрэлж, Төв аймаг руу явж үзсэн. Мөн Зайсан толгой гарч Улаанбаатар хотыг харсан. Үнэхээр их таалагдсан. Мөн Монголын түүх, соёлтой танилцахыг хүсч байна. -Монголд ирээд Цагаан сарыг тэмдэг-лэсэн үү. Ямар санагдав? -Энэтхэгт үндэсний баяр гэж болдог шиг Монголд Цагаан сарыг тэмдэглэдэг юм билээ. Цагаан сараар монгол дээл их гоё санагддаг. Би монгол дээл өмсөөд ахмадуудаараа очиж золгосон. Бас наадмаар хуушуур идсэн. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.20  ПҮРЭВ  № 37 (6262)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 39 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 30 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 43 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 49 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 54 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 41 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 41 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин