Ухань хотын эмнэлгийн дарга короновирусын халдварын улмаас нас барсан гэж Хятадын төв телевиз мэдээлснийг Хинду Таймс иш татжээ.Liu Zhiming Ухань хотын Wuchang эмнэлгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд мягмар гаригийн 10.30 цагт нас барсныг албаны хүмүүс нотолжээ.
Тэрээр тус улсад дэгдээд байгаа шинэ төрлийн короновирусын халдвараар амиа алдсан хоёр дахь эмч болж байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Хоёрдугаар сарын 19-ний байдлаар короновирусын халдвар авсан 74000 өвчтөн бүртгэгдэж, 2004 хүн нас барсан байна.
Эх сурвалж: www.polit.mn