С.САРУУЛ
Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж хуулийн байгууллагуудыг шударга ажиллахыг шаардлаа. Энэ үеэр Цагдаагийн хурандаа нар авлига нэхсэн хэргийг ил болгосон Бавгар компанийн өмгөөлөгч Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Бавгар компанитай холбоотой мэдээллийг ил болгосны дараа Эрүүгийн цагдаагийн албаныхан миний араас өдөр шөнөгүй мөшгиж эхэлсэн. Мөн эрүүдэн шүүх оролдлого хийж байна. Хэн нэг хүнийг гэм буруутайд тооцож байгаа бол өмгөөлөгч авах эрхээр нь хангах ёстой. Гэтэл энэ эрхийг тайлбарлаж өгдөггүй. Ар гэрийнхэнд зарлан дуудах хуудас өгөхдөө танай аав, нөхөр чинь гэмт хэрэг үйлдсэн учраас 2-8 жилийн хорих ялтай зэргээр шууд ял тулгаж байна. Ингэж дарамт үзүүлж байгаа нь эрүүдэн шүүлтийн эхний хэлбэр. Өмгөөлөгч авах эрхээ эдэлье гэхэд дуудсан цагт ирээгүй гэж буруутгадаг. Би Улсын ерөнхий прокурор, ХЭҮК, НҮБ-ын Хүний эрхийн байгууллагад хандаж цагдаа, прокуророос татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Татгалзах эрх гэж маш чухал зүйл бий. Үндсэн хуульд шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.
Бавгар гэдэг компанийг дарамталж авлига нэхэж авсан цагдаагийн хурандаа Цогтбаяр цагдаагийн цолыг хугацаанаас нь 10 жилийн өмнө авсан байдаг. Алттай бүс Заамарт цагдаагийн дарга хийх хугацаандаа эрх баригчдын хөрөнгийг өсгөж ирсэн. Алтыг нь ухаж өгдөг ийм л хүн. Үүнийхээ хариуд албан тушаал хурдтай дэвшиж Төв аймгийн цагдаагийн албан хаагчдын орон сууцны барилгыг барьсан болон захиалагч компаниас давхар авлига авсан. Ингэж орон сууцыг дамлах замаар хөрөнгөжсөн.
Цогтбаярын эхнэр нийслэлийн прокурор. Бүр АТГ-ын үйл ажиллагаанд хяналт албан тушаалтан. Мөн ЦЕГ-ын дарга С.Баатаржавын эхнэр нь Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эгчийнх нь охин байдаг. Үүнээс өөр юуг ялзрал гэх вэ. Ийм нөхцөлд хэнд итгэж өөрийгөө шударгаар шүүнэ гэж хувь заяагаа даатгах юм бэ. Ц.Нямдорж Монголд хаан шиг загнаж хуулийг хүссэнээрээ өөрчилж, үйлчлүүлж болно гэж байгаа бол эндүүрэл. Манай улс НҮБ-д гишүүнээр элссэн дэлхийн улс. Хил хязгааргүй өмгөөлөгч, НҮБ-ын Хүний эрхийн байгууллагад хандсан. Тэд анхааралтай ажиглаж байгаа. Шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчид ирж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
Х.Бат-Ялалт: Авлига авсан хурандаагийн эхнэр нь АТГ-ыг хянадаг прокурор
2020-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин