Ойрхи Дорнодын талаар хэлэлцэв

2020-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Европын холбооны дээд төлөөлөгч Жозеп Боррель ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Ойрхи Дорнодод энхтайван тогтоох ажиллагаатай болон  Ираны цөмийн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шинжилжээ. Тэд уржигдар болсон Мюнхенийн аюулгүй байдлын чуулганы үеэр уулзсан байна. Жозеп Боррель уулзалтын дараа тэдний биечлэн уулзсан хэлэлцүүлэгт энэ хоёр асуудал багтсан болохыг твиттертээ жиргэсэн аж. Түүнээс гадна цөмийн гэрээг хүчинтэй байлгах, гэрээнд оролцогч талуудыг сонсоно гэсэн амлалтаа мөрдөж байгаа гэж нэмж мэдэгджээ. Мөн Испанийн Гадаад хэргийн сайд Аранча Гонзалес Лая чуулганы үеэр Испани улс олон талыг баримтална гэж амласан нь олон улсын түвшинд хямралыг шийдвэрлэх цорын ганц арга болохыг бататгасан байна. Тэрээр “Дижитал хувьсгал, цаг агаарын онцгой нөхцөл байдал, геополитикийн маргаан, нийгмийн өөрчлөлтийн талаар зөвхөн хамтын ажиллагаанд тулгуурласан нийтлэг хэтийн төлөв талаас нь хандаж болох”-ыг онцлов. Мөн ням гаригт болсон чуулганы хэлэлцүүлгийн үеэр бусад орны 100 гаруй гадаад хэргийн сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож Ливийн мөргөлдөөнийг зогсоохтой холбоотой ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Чуулганыг Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас, Ливийг хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Гассан Саламе нар даргалсан аж. Тэд сарын өмнө болсон Берлиний чуулганаар тохиролцсон арга хэмжээ хэрэгжиж байгааг шалгах талаар хэлэлцжээ. Чуулганыг даргалсан Хейко Маас “Одоо Берлиний чуулганы шийдвэрийг алхам алхмаар хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв. Сарын өмнө болсон чуулганд оролцсон 16 орон, байгууллага Ливийн иргэний дайнд гадаад орнууд хөндлөнгөөс оролцож байгааг хориглох талаар хэлэлцэн тохирчээ. Мөн мөргөлдөөнд оролцож байгаа талуудтай хэлэлцээрийг үргэлжлүүлэх, зэвсгийг хориглох талаар хэлэлцэж тохиролцсон байна. Түүнээс гадна чуулган өндөрлөх үеэр Европын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.17  ДАВАА  № 33 (6258)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 57 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 49 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 2 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 7 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 12 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 59 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 59 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 47 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин