Олон нийтийн  компанийг улс төрийн зорилгодоо ашиглахгүй байхыг анхааруулав

2020-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Ард түмний өмч байх ёстой МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлахтай холбоотой асуудал ярьж байгаа энэ үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь өөрийн фэйсбүүк хуудаснаа “Монгол шуудан” ХК-ийг ашиггүй ажиллуулж байгаад амжиж хувьчлах гэж байсан. Харин хувьчлал бүтэлгүйтсэнээс хойш өндөр ашигтай ажилласан, энэ компани 100 хувь төрийн мэдэлд байх ёстой гэх утгатай мэдээллийг энэ сарын 2-нд түгээж, Монгол шуудангийн хамт олон, удирдлага, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ард санхүүгийн нэгдэл, түүний хувьцаа эзэмшигчдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, олон иргэний итгэл сэтгэлд сэв суулгах мэдэгдлийг хийсэн” хэмээн өнөөдөр /02.12/ “Ард санхүүгийн нэгдэл” компанийн захирал Х.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Улс төрийн сонгууль хаяанд ирсэн энэ үед зарим гишүүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр өөрийн рейтингийг өсгөх зорилгоор илтэд буруу, үнэнийг гуйвуулсан мэдээ мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдүүлж, хувь хүн, бизнесийн нэр хүндэд ноцтойгоор халдаж эхэлсэнд харамсаж байна. Өмнөх засгийн газрын үед шийдэгдэж, 2015 оны сүүлээр зарлагдсан хувьчлалд бид оролцохоор зориглож, 2016 оны  нэгдүгээр сард “Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан явуулсан IPO-нд “Ард санхүүгийн нэгдэл” бусад этгээдийн хамт оролцсон байдаг. “Монгол шуудан” ХК-ийн хувьчлал нь төрийн өмчийг хувьчилж, олон нийтийн хараа хяналттай болгох, өмчийг эзэнгүйдүүлэхээс сэргийлэх хамгийн амжилттай явагдсан хувилбар байсан тухай салбарын мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэдэг. 2016 оноос хойш тогтмол хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, байнгын ажиллагаатай ТУЗ-тэй болж, удирдлагын багт шилдэг мэргэжилтнүүдийг татан орууж ажилласны үр дүнд тус компани дөрвөн жил дараалан хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах боломж бүрдээд байна. “Монгол шуудан”-гийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, санхүүгийн сахилга бат үлэмж хэмжээгээр сайжирч, хамт олны цалин хангамжийг нэмэгдүүлэн иргэд олон нийтэд үзүүлдэг үйлчилгээний чанар дээшилснийг ажилчид, хувьцаа эзэмшигчид, үйлчлүүлэгчид дуу нэгтэй батална” гэсэн юм. “Монгол шуудан” компанийг 2016 оны арванхоёрдугаар сард хувьчилж олон нийтээс татан төвлөрүүлсэн 7.5 тэрбум төгрөгийг  банкинд байршуулж 2019 онд 1.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах хэмжээнд хүрч орлого өмнөхөөс 50 хувь өсч ашигтай ажиллаж байгаагаа онцолж байна. Өнгөрсөн хугацаанд компанийн засаглалыг сайжруулж, улс төрчдийн хэмжээ хязгааргүй шахаасыг хазаарлаж, хууль бус хэлцлүүдийг зогсоох тал дээр баттай зогсож, компанийн удирдлагын багийг дэмжин ажилласаар ирсэн аж. Хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр “Монгол шуудан”-гийн өнгө төрхийг өөрчлөн ребрэндинг хийж, авто паркийн шинэчлэл хийсэн тухайгаа дуулгалаа. Мөн Улаанбаатар хотын 38 салбарын гурвыг өөрийн өмчлөлийн байртай байсныг тав болгосон. Түүнчлэн худалдан авалт хийж, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэлийг өрнүүлсэн. Энэ жил шинэ нисэх онгоцны буудалд орчин үеийн шуудан карго терминал барихад хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа гэлээ. Иймд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг үйл ажиллагаа нь нээлттэй хувьцаат компанийн ажил, бизнесийн нэр хүндийг  улс төрийн явцуу зорилгодоо гуйвуулан ашиглахгүй байхыг шаардаж байна гэж мэдэгдлээ. Эх сурвалж: www.polit.mn        
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 29 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 20 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 33 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 39 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 43 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 30 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 30 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин