АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн өрсөлдөх вэ?

2020-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-д 2021 онд Цагаан ордны эзнээр суух хүнийг тодруулах сонгуулийн ажиллагаа эхлээд байна. Энэ улсын  50 мужийн иргэд арваннэгдүгээр сарын 3-нд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг  сонгох юм. Гэхдээ энэ сонгууль нь  тус улсын улс төрийн гол нам  Бүгд найрамдах нам, Ардчилсан намын хувьд АНУ-ын ерөнхийлөгч болох цорын ганц гишүүнийг урьдчилан сонгох  удаан үргэлжилж байгаа төгсгөлийн үйл явц болох аж.  Бүгд найрамдах намынхан одоогийн ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжиж байгаа юм.Харин Ардчилсан намаас 11 хүн дэвшиж байгаа нь улс төрийн энэ хүчний түүхэнд байгаагүй  их үзүүлэлт болж байгаа аж. Тиймээс энэ сонгуульд хоёр намаас нэрээ дэвшүүлсэн хүмүүсийг танилцуулъя. Ардчилсан намаас нэр дэвшигчид Жой Байден Делавар мужийн сенат, 2009-2017 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч байсан. Тэрээр гадаад бодлогын салбарт дэлхийд нэр хүндтэй  манлайлагч, ямар ч орон ганцаараа тулгарч чадахгүй цаг агаарын өөрчлөлт,үндэстэн дамнасан алан хядах ажиллагаа гэсэн нийтлэг бэрхшээлд олон улсын байр суурийг тэргүүлэх гэж зорьж байгаа юм байна. Харин Латин Америкийн хувьд Жой Байден Мексикийн дүрвэгчдийн нөхцөл байдал, хил дээр дүрвэгч аав ээжүүдийг хүүхдүүдээс нь салгах улс төрийн бодлогыг цуцлах, ухаалаг технологийн салбарт хөрөнгө оруулах тал дээр анхаарах аж.   Берни Сандерс Вермонт мужийн сенат Берни Сандерс нь  Доналд Трамп ерөнхийлөгч болсон 2016 оны сонгуульд өрсөлдсөн.  Түүний мөрийн хөтөлбөр  нь АНУ дахь  хамгийн дэвшилтэт хандлагатай нэр дэвшигч болгож байгаа аж. Тэрээр  бусад орны дотоод хэрэгт ялангуяа, Латин Америкийн орнуудын дотоод хэрэгт  АНУ хөндлөнгөөс оролцохыг тууштай эсэргүүцдэг байна. Тухайлбал, Венесуэлийн тухай байр суур бөгөөд Николас Мадурог дэмждэггүй. Хуан Гуйадог ч түр ерөнхийлөгч гэж зөвшөөрөөгүй аж. Берни Сандрес  АНУ Латин Америкийн орнуудтай хамтран ажиллах боломж бий гэж үздэг байна. Түүнээс гадна  ажилчдыг нь хохироох Латин Америкийн орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаас татгалзсан байна.    Пит Буттиджич 38 настай тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа аж.  Пит Буттиджич нь 100 мянга гаруй иргэнтэй Индиана мужийн Өмнөд Бенд хотын дарга байсан бөгөөд ерөнхийлөгчөөр сонгогдох боломж байгаа аж.  Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа анхны ижил хүйстэн нэр дэвшигч юм байна.  Харин  Пит Буттиджичийн  улс төрийн мөрийн хөтөлбөрт Латин Америктай холбоотой асуудлууд чухал биш байж болзошгүй. Гэхдээ нэр дэвшигч шударга, эрх чөлөөтэй сонгууль байх ёстойг чухалчилж Венесуэлд цэргээ оруулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Хэрэв  АНУ цэргээ оруулахгүй тохиолдолд  Венесуэлд эдийн засгийн хориг ногдуулахыг дэмжинэ гэж мэдэгдсэн байна.   Элизабет Уоррен Уоррен  нь 2013 онд Массачусеттс мужийн сенатаар сонгогдсон. Тэрээр 2016 онд Хиллари Клинтоныг дэмжсэний дараа энэ онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн байна. Пит Буттиджичтэй адилхан АНУ-ын Венесуэлд цэргээ оруулахыг эсэргүүцдэг аж. Гэхдээ энэ оронд эдийн засгийн хориг тавихыг  дэмждэг байна. Энэ тал дээр Пентагоноос бусадтай нь улс төрийн гадаад бодлогод дипломат албаныхныг оролцуулахыг шаарджээ. Мөн Доналд Трампын эхлүүлсэн дүрвэгчид болон мексикчүүдийг ялгаварлан гадуурхдаг байдлыг дуусгах, АНУ дахь Латин Америкийн нийгэмлэгийн боломж, нөхцөл байдлыг сайжруулахыг зорьж байгаа аж.   Эми Клобушар 2007 оноос хойш Минессота мужийн сенатчаар ажиллаж байгаа. Өмнө нь Хеннепин хотын дүүргийн шүүгч байжээ.   Тулси Габбард Америкийн Самао аралд төрсөн. 2013 оноос хойш Хавай арлын мужийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа.   Девал Пэтрик Массачусеттс мужийн захирагчаар 2007-2015 хүртэл ажилласан. Америкийн дайнаас хойш анхны мужийн захирагч болсон өнгөт арьстан юм байна.   Томас Стейер Тэрбумтан, Калифорни мужийн байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийг санхүүжүүлж ивээн тэтгэдэг аж.   Эндрю Ян Аав ээж нь Тайванийн иргэн.  Тэрээр бизнесмен болохыг хүсдэг залуучуудыг дэмжихэд зориулсан хөтөлбөрийг санхүүжүүлдэг бизнесмен юм.   Майкл Беннет Колорадо мужийн сенатчаар 2010 оноос хойш ажиллаж байна.   Майкл Блүүмберг Тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг бөгөөд 2002-2013 онд Нью-Йорк хотын даргаар ажиллаж байжээ.   Бүгд найрамдах намын нэр дэвшигчид   Доналд Трамп АНУ-ын ерөнхий-лөгчийн албыг хашиж байгаа. Түүний энэ жилийн сонгуулийн кампанит ажил өмнөх сонгуулийн үеэр өгсөн амлалтынхаа биелэлтэд тулгуурлаж байгаа аж. Тухайлбал, орон нутгийн үйлдвэрлэгчдийг хөрөнгөжүүлэх, АНУ, Канад, Мексикийн чөлөөт худалдааны шинэ гэрээг байгуулах гэсэн арга хэмжээ орж байгаа юм. Мөн дүрвэгчдийн нүүдлийг бууруулах арга хэмжээг авахыг хүсч байгаагаа мэдэгджээ.   Жозеф Фидлер Уолш АНУ-ын хард рок дуучин, хөгжмийн зохиолч, гитарчин.  Иллинойс мужийн төлөөлөгч. 1947 оны арванэгдүгээр сарын 20-нд Канзас мужид төрсөн.   Билл Уэлд Массачусеттс мужийн захирагчийн албыг 1991-1997 онд хашсан. 2016 онд Либерал намаас АНУ-ын дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. 2019 оны хоёрдугаар сарын 14-нд ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамптай өрсөлдөхөөр Бүгд найрамдах намаас нэрээ дэвшүүлж байгаагаа зарласан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.12  ЛХАГВА  № 30 (6255)
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 51 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 51 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 51 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 51 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 51 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 51 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 51 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 51 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 51 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 51 мин