С.Эрдэнэ: Д.Сумъяабазар сайд ард түмний өмчид бүдүүлгээр халдаж байна

2020-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр  “Үндэсний мэдээллийн төв”-д эвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр “Өнгөрсөн намар бид энэ сэдвээр олон нийтэд хандсан мэдээлэл хийж, мэдэгдэл хүргүүлж байсан. Бидний судалгаа мэдээлэл дутуу дулимаг байх вий гэж бодож хүлээсэн. Өнөөдөр дахин мэдээлэл хийхээс аргагүй боллоо. 2020.02.04-ны өдөр “Ти ти жи ви си өү” компанид “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт Уурхайн орлогч дарга Э.Алдарчулуун мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэлд, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн албан тоотын дагуу талуудын хооронд байгуулсан “Уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу ажилчдаас бусад эрх үүрэг “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шилжсэн байна. Иймд бид гэрээний үүргээ биелүүлэн, ажлын төлөвлөгөө биелүүлэх зорилгын хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно” гэжээ.  2015 онд энэ компанийг Хятадын компанид зарах гэж байсныг монгол ажилчид эсэргүүцэж, дэмжиж тэмцсэний хүчинд өнөөдрийг хүртэл монгол ажилчдын нуруун дээр багагүй ашигтай ажиллаж ирсэн. Гэтэл монгол хүний өмч болсон энэ компанийг өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шилжүүлж байгаа нь УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хувийн эрх ашгийнхаа төлөө ийнхүү бусдад худалдах гэж байна. Энд Монголын төрийн өмч, ард түмний хувьцаа, эрх ашиг ногдсон энэ бүх зүйл алга болох гэж байна. Энэ гэрээ нь өндөр ашигтай ажиллаж байсан уурхайн үйл ажиллагааг тасалдуулж, толгой компани болох “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 70 хувийг эзэмших хувьцааны эрх болон тус компанийг монгол ажилчдыг ажилгүй болгож, улмаар  хувьцаа эзэмшигч монгол хүн бүрийн эрхэнд бүдүүлгээр халдаж байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин