Коронавирус сарьсан багваахайнаас гаралтайг нотолжээ

2020-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр дэгдсэн  титэмт вирусыг  2003 онд гарсан амьсгалын замын халдварт өвчин сарстай төстэй болохыг харуулсан хоёр шинэ шинжилгээг хийсэн байна. Халдварт энэ өвчнийг нарийвчлан судалсан шинжилгээний ажлыг “Nature” сэтгүүлд нийтэлсэн аж.  Шинжилгээг хийсэн эрдэмтэд  титэмт вирусын  эсийн 80 хувь нь сарсынхтай төстэй байгааг илрүүлжээ. Энэ хоёр өвчин нь хоёулаа сарьсан багваахайнаас гаралтай юм байна. Харин шинэ халдварт өвчний үүслийг тодорхойлохын тулд БНХАУ-ын эрдэмтэд титэм вирусын халдварыг эхний шатанд туссан өвчтөнүүдээс эсийн дээж авч шинжилжээ. Ухань хотын Вирологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хөнгөн хатгаа туссан долоон хүнээс авсан вирусын дээжийг шинжилсэн байна. Тэдний зургаа нь  өнгөрсөн арванхоёрдугаар сард халдварт өвчин эхэлсэн гэж үзэж байгаа  Ухань хотын Хунань захад ажилладаг аж.  “Business Insider” цахим хуудаст “Авсан дээжний 70 хувь нь хоорондоо бараг ижилхэн байсан. Шинжилгээгээр 2019-n COV нь хятад сарьсан багваахайнаас гаралтай бусад титэмт вирустай төстэй болохыг илрүүлсэн аж. Тодруулбал, генетикийн кодын 96 хувь нь тохирч байжээ.  Харин Фуданий их сургууль,  БНХАУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хяналтын төвөөс Уханийн захад ажилладаг амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч, халуурсан 41 настай өвчтөнөөс авсан вирустай дээжийг шинжилжээ. Үүний үр дүнд түүнд халдварласан вирусын 89 хувь нь  өмнө нь  хятад сарьсан багваахайнаас олдсон бета титэмт вирус гэж нэрлэсэн бүлэг титэмт вирусын бүлэгтэй төстэй болохыг тогтоосон байна.  Эрдэмтэд Сарс болон Уханийн титэмт вирус хоорондоо төстэй байгаа нь эхний  халдварт өвчнийг эмчлэх боломжтой эмчилгээний арга нь хоёр дахь халдварт өвчнийг эмчлэхэд үр дүнтэй байж болзошгүй гэж үзжээ. Гэхдээ онолоор үүнийг батлах ёстой бөгөөд одоогоор зөвхөн таамаглаж байгаа аж. Энэ вирусаар БНХАУ-д нас барсан хүний тоо  425-д хүрч, 20348 хүн халдвар аваад байна. БНХАУ-ын Үндэсний эрүүл ахуйн комиссоос Ухань хотод энэ шинэ төрлийн вирусын халдвар авсан хүмүүсийн тоо буурч байна гэж мэдээлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.5  ЛХАГВА  № 24 (6249)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 18 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

5 цаг 9 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 22 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 27 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 32 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 19 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 19 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

23 цаг 8 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин