Б.ТУУЛ
“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр Орхон аймгийн иргэн, “Шинэ Эрдэнэт төслийн санаачлагч Э.Баярхүү Орхон аймаг, Эрдэнэт хот дахь Шударга бусын хонгил болон “Зариг.мн” сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ёс зүйтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Иргэн Э.Баярхүү нь” Миний бие 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын дарамт шахалт, түүний хууль бус үйлдлүүд, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байж болзошгүй нөхцөл байдал “Орон нутагт хонгил ухахаа боль гэж” гэсэн сэдвээр хэвлэлийн хурал хийсэн. Хэргийн мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээлэл огт хийгээгүй. Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 1100 цагаас эхлэн хохирогч гэх Орхон аймгийн Цэвэрлэх байгууламжид насосын машинчаар ажилладаг Г, зариг.мн сайтын сэтгүүлч гэх Н.Өнөрцэцэг нь https://zarig.mn/ цахим хуудсаар болон түүний фэйсбүүк https://www.facebook.com/zarigmn/ хуудаснуудаар “Орхон аймгийн иргэн Г нь бусдад хутгалуулж хүнд гэмтжээ. Гэтэл гэмт этгээд “хонгил” ярьж хариуцлагаас бултаж байна” гэсэн гарчигтай 10 минут 19 секундийн эвлүүлсэн бичлэгийг бэлтгэн тараасан. Бичлэгийг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1100 цагийн байдлаар 49 000 хүн үзсэн, 113 удаа бусад цахим хуудаснуудад байршуулж, тараасан байна. Энэ бичлэгийг хохирогч гэх Г-ийн гомдлоор хийсэн гэх боловч зохион байгуулалттай, төлөвлөж, зардал гаргаж хийсэн гэдэг нь бичлэгийн үйл явдал, хийцээс тод харагдаж байгаа. Гомдлын дагуу ийм нэвтрүүлэг хийдэг гэхээр нь би мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1210 минутын орчим тухайн сайтын байранд очсон боловч тайлбар өгөх боломж олгоогүй. Тухайн байранд байсан эмэгтэй хүн Өнөрцэцэг руу залгаж хэлсэн боловч уулзах боломжгүй гэж хэлүүлсэн тул түүний гар утас болон зариг.мн сайтын албан ёсны хуудсанд мэссэж бичиж үлдээсэн. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаад хоёр талын байр суурь аваач гэхэд хүлээж авч уулзаагүй” гэв. Мөн “Дээрх бичлэгт Зариг.мн сайтын сэтгүүлч гэх Н.Өнөрцэцэг, хохирогч гэх Г, н.Мөнхтуяа, Орхон аймгийн Прокурорын Газрын ахлах прокурор, Ч.Анхбаяр, Орхон аймгийн Цагдаагийн Газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, Цагдаагийн хурандаа нар мэдээлэл өгсөн. Н.Өнөрцэцэг нь бичлэгийн туршид “Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэрэг”-ийн талаар мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэхдээ иргэн Э.Баярхүүг “Хэрэг учрал болохоос ч өмнө гэмт хэрэгтэн, гэмт этгээд” байсан, хэргийг улс төржүүлж хариуцлагаас мултрах гэж байгаа мэтээр санаатайгаар, улс төрийн зорилгоор намайг хүнд гэмт хэрэгт санаатай гүтгэж, сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйн онц ноцтой зөрчил гаргаж миний нэр хүндэд бүдүүлгээр халдан, хэргийн шийдвэрлэлтэд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын адил албан тушаалын онцлогоо ашиглан хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн үйлдэл гаргасан гэж хардаж байна” гэв. Тэрээр “Миний хувьд нийгэм дахь шударга бус зүйл, албан тушаалтнуудын хууль бус зүйлтэй, нам, төрийн албыг сайжруулах чиглэлээр 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл тэмцэж яваа. Хохирогч гэх Г, Н.Өнөрцэцэг нарын яриад байгаа шиг хэрэгт холбогдон түүнээсээ мултрах гэж элдэв зүйл яриагүй. Хохирогч гэх Г, Н.Өнөрцэцэг нар нь миний Монгол Улсын үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулиудаар олгогдож, хамгаалагдсан эрх хувь хүний эрхэд бүдүүлгээр халдсан. Мөн ЭХХШ тухай хуулиар олгогдсон хүсэлт, гомдол гаргах эрхэд давхар халдсан, хэрэг хянан шалгах, шийдвэрлэх хуулийн байгууллагуудаас гарах шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байгаа үйлдэл нь “Хэргийн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоох, үнэн зөвөөр шийдвэрлэх” ноцтой нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн тул Цэвэрлэх байгууламжид насосын машинчаар ажилладаг Г болон зариг.мн сайтын сэтгүүлч гэх Н.Өнөрцэцэгийн дээрх ёс зүйгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар ЦЕГ, УЕПГ-т гомдол гаргасан ба сайт, сэтгүүлчтэй холбоотой асуудлыг сэтгүүлчдийн ёс зүйн хороо, иргэний хэргийн шүүхээр шалгаж шийдвэрлүүлэхээр гомдол”-ийг тус тус гаргах гэж байна. Бидний залуучууд шударга бус зүйлтэй тууштай тэмцэх болно.
Эцэст нь нэг зүйлийг хуулийн байгууллагынханд мэдээлье. Хэрвээ надад болон миний гэр бүлийн гишүүдийн хэн нэгний амь нас, эрүүл мэндэд ямар нэг золгүй зүйл тохиолдвол би “Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон түүний холбоотой, дагалдагч, нутгийн дүү нартай” шууд хамааралтай байх болно гэдгийг албан ёсоор зарлаж байна. Учир нь 2017 онд түүний нутгийн дүү болох Цолмон нь 3 хүний хамт миний бие бүлэглэн халдаж “Энэ пизда яах уу, алчих уу, даргыг эс эсэргүүцдэг овоо муу пизда юу” гэх үг, үйлдлээр заналхийлж байсан. Энэ хүмүүс эрх мэдэл, албан тушаалаа даа үлдэхийн тулд хэнийг ч хэн ч биш болгож магадгүй хүмүүс гэдгийг би мэднэ. Ийм жишиг тогтоод байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
Э.Баярхүү: Намайг хүнд гэмт хэрэгт санаатай гүтгэж байна
2020-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин