Сэтгүүлч эмэгтэйд Помпеогийн хандсан байдлыг Сенатын гишүүд буруутгав

2020-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
© РИА Новости / Геннадий Мельник
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео
  Д.ЭНХЭЭ Ардчилсан намаас сонгогдсон сенатын хэсэг гишүүн АНУ-ын Төрийн бичгийн дарга Майк Помпеод хандан захиадл илгээж, NPR радиогийн сэтгүүлч бүсгүйтэй түүний харилцсан байдлыг буруутган дипломатчийн хэлсэн үгийг байж болшгүй хэмээжээ. Ярилцлага хийснийхээ дараа Украин улс болон АНУ-ын Элчин сайд асан Мари Йовановичийн талаар тавьсан асуулт өөрт нь таалагдаагүй тул радиостанцын америк сэтгүүлч эмэгтэйг Помпео нэг бус удаа харааж загнасан тухай NPR радио станц урьд нь мэдээлсэн билээ. Украин улс америкчуудын санаа сэтгэлийг зовоодог гэж үздэг үү хэмээн Төрийн нарийн бичгийн дарга асуугаад дараа нь түүнийг нэргүй газрын зураг дээр Украин улс хаана байдгийг заахыг хүссэн хэмээн Келли өгүүлсэн. Келлиг сэтгүүл зүйн дүрэм журмыг зөрчиж, худал хуурмаг зүйл ярьсан хэмээн буруутгаж, ярилцлага хийснийхээ маргааш нь Помпео мэдэгдэл нийтэлжээ. Захидлыг Боб Менендес, Кори Букер, Тим Кейн, Эд Марки, Жефф Меркли нарын зэрэг сенатын гишүүд бичиж илгээжээ. Менендесын Twitter-т нийтэлсэн захидалдаа сенатын гишүүд ийм хандлага байж болшгүй гэдгийг онцолж, “гүнээ харамсаж, сэтгэл зовниж” байгаагаа Помпеод илэрхийлжээ. "Манай Үндсэн хуульд хэвлэлийн эрх чөлөөг чухалд үзэж бататгасан нь чухамхүү эрх баригчдыг хариуцлагатай байлгахын тулд олон нийтэд чөлөөт хэвлэл мэдээлэл хэчнээн чухал болохыг АНУ-ыг үндэслэгчид хүлээн зөвшөөрсөн явдал юм. Таны хариулахыг хүсээгүй бэрх төвөгтэй асуулт тавьсны төлөө сэтгүүлчдийг худалч хуурамч хэмээн нэрлэж, тэдний оюуны чадварыг гутаан доромжлохын оронд албан үүргээ гүйцэтгэхээр өргөсөн тангараг тань өөрийгөө хүндэтгэлтэй, ил тодоор биеэ авч явах үүрэг хариуцлагыг танд ногдуулж байна”  хэмээн сенатын гишүүд мэдэгджээ. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 1 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 53 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 6 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 3 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 3 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 51 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин