Т.САЙХАН
АН-ын зөвлөл өнөөдрийн/01.27/хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын тухай мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат ”АН-аас Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хугацаа удааширч байгаа тул яаралтай хуралдах шаардлагыг өмнө нь хүргүүлж байсан. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дэмжсэн саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжсэн байр суурьтай ажиллана гэв.
Мөн нийслэлийн тойргийг багасгаж орон нутаг руу шилжүүлэх гэж байгаа асуудлыг тус зөвлөл эсэргүүцэж байгаа аж.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ "УИХ-ын сонгуулийн тойрог мандатын асуудал дуулианы хажуугаар дарагдаж өнгөрөх вий гэдэг болгоомжлол байна. Мөн тагнуулын ажилтнууд дээрэм хийсэн асуудал. Шударга үнэний сэлэм болсон Ерөнхий сайд нь юу хийж байна вэ, салбарын сайд нь өнөөдөр юу хийж байна вэ. Улстөржиж байгаа юм биш. Бид энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавих болно” гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Д.Эрдэнэбат: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал удааширч байна
2020-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин