П.Баярхүү: 25 мянган тээвэрчин сонгуульд санал өгөх боломжгүй боллоо

2020-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Өмнөговь аймгийн Таван толгой- Гашуунсухайт, Ханги мандал, Шивээ хүрэн  боомтуудаар нүүрс тээвэрлэж буй 20000 гаруй тээвэрчин сонгуульд санал өгөх боломжгүй боллоо хэмээн тээвэрчдийн төлөөлөл олон нийтэд хандлаа. Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “УИХ-ын  сонгуулийн тухай хуулийн 25 зүйлийн 25.1- т иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020.02 сарын 01- ний өдрөөс зогсоох тухай заасан.  Хуулийн энэ заалт нь хаана байгаагаас үл хамаарч саналаа өгөх иргэдийн эрхийг зөрчсөн.  Тэр дундаа  улс хоорондын тээвэр эрхэлдэг  иргэдийн сонгох эрхийг шууд боогдуулсан заалт болсон. Нүүрс тээвэр хийн, сонгуулийн товлосон өдрийн өмнө гаалийн лацтай, экспортын нүүрс ачсан тээвэрчин жолооч нарт нутаг оронруугаа явах бодит боломж тун бага. Тухайн үед буюу сонгуулийн санал авах үед гаалийн лацтай нүүрсээ ачсан тохиолдолд машин ачаагаа орхиод 2-3 хоног санал өгөхөөр явах боломж гарахгүй. Мөн нэг удаагийн рейс тээврээр 700 -д мянган төгрөгийн цалин авдаг тээвэрчдээс судалгаа авахад,  өрхийн орлого аж амьдрал,  өр ширээ бодоод тээврээ хийж зам дээрээ үлдэнэ . Саналаа өгөхөөр явах нөхцөлд орлогоо алдана, мөн замын зардал их гарах тул нутаг орон руугаа явахгүй гэж хариулсан байгаа. Энэ байдлаар харвал зөвхөн Тавантолгой -Цагаан хад –Гашуун сухайт боомт чиглэлд улс хоорондын тээвэр хийж байгаа 14000 орчим тээвэрчдийн дийлэнх хувь нь  саналаа өгч сонгох эрхээ эдэлж чадахгүй, төрд төлөөллийн хүнээ сонгоход оролцож чадахгүй  нөхцөл харагдаж байна. Тухайн нутаг орныхоо сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх боломж шинэ хуулиар  байхгүй болсон. 2015 онд баталж 2016 сонгуульд мөрдсөн сонгуулийн хуулиар тухайн иргэн ажил үүргийн онцлог болон цаг хугацааны нөхцөл тохиолоос  хамаарч тухайн байгаа  засаг захиргааны нэгжийн харьяалах сонгуулийн хэсгийн хороонд бүртгүүлж саналаа өгдөг байсан хуулийн зохицуулалтыг шинэ хуулиас хасч баталсан.  Шалтгаан нь энэ заалтаар “Царцаа” гэх иргэдийн бөөгнөрөл үүсч сонгуулийн будилаан үүсдэг асуудлыг хаах зорилготой гэж хууль батлагчид тайлбарлаж байгаа. “Царцаа” гэдэг нэр томьёо, бохир технологийг нэр дэвшигчид, мөнгөтэй компанийн захирлууд зохион байгуулж улс төрчдийн оролцоотой бий болгосон ба энэ шалтгаанаар иргэдийн сонгох эрхээ эдлэх үндсэн хуулийн боломжийг хуулийн заалтаар хязгаарлах ёсгүй” гэлээ. Тиймээс  Сонгуулийн хуулийн 25.1 д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 01- ний өдрөөс түр зогсоох хатуу заалт нь Үндсэн хуулиндах эрх тэгш нөхцөл, сонгох эрхийн тухай заалтыг зөрчсөн тул энэ хугацааг эргэн харж хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Мөн   2015 онд сонгуулийн хуульд туссан байгаад 2020 оны сонгуулийн хуульд хасагдсан  ажил үүрэг гүйцэтгэж яваа болон  харьяа нутаг дэсгэртээ саналаа өгөх боломжгүй болсон иргэд тухайн байгаа нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн сонгуулийн хэсгийн хороонд бүртгүүлж  саналаа өгч болох агуулгатай зохицуулсан   хуулийн заалтыг сонгуулийн хуульд оруулах.  Иргэдийнхээ сонгох эрхийг эрх тэгш хангаж, улс хоорондын тээвэр эрхэлж байгаа уул уурхайн салбарын тээвэрчдийг тухайн ажил хөдөмөр эрхэлж байгаа нутаг дэвсгэрийн сонгуулийн хэсгийн хороонд бүртгүүлж, нэрсийн жагсаалтаар саналаа өгөх хуулийн зохицуулалтыг сонгуулийн хуулинд нэмж тусгах. Төр иргэддээ хүртээмжтэй үйлчлэх үндсэн хуулийн үүргээ биелүүлэх. Эрхэлж буй ажил, үүргийн онцлогоос хамаарч сонгууль өгөх эрхээ эдэлж чадахгүй үлдэх эрсдэлтэй байгаа МУ-ын хилийн боомтуудад улс хоорондын  тээвэр хийж буй 20 мянга орчим тээвэрчин иргэдийнхээ сонгох эрхээ эдлэх боломжийг хангаж, Үндсэн хуулийн тэгш эрхийг хангах заалтыг хэрэгжүүлэх, хууль дээдлэх зарчмийг улс төрчдийн явцуу эрх ашиг, сонирхолоос дээгүүр тавихыг шаардаж байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин