Фото: REUTERS
Д.АРИУН
БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн эрх баригчид өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-наас эхлэн Диснейлэнд, далайн паркийг түр хугацаагаар хааж байгаагаа мэдэгдэв. Энэ нь Хятадад дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотой юм. Шинэ вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг Хонконг даяар өргөн хүрээтэй хийж байгаа бөгөөд Диснейлэндийг үзэхээр ирсэн зочид жуулчид болон тэнд ажилладаг жүжигчид уран бүтээлчид ажилтнуудыг болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор түр хааж байгаагаа цахим хуудастаа тайлбарлажээ. Үүнээс өмнө Шанхайн Диснейлэнд мөн адилхан халдвараас сэргийлэх зорилгоор түр хугацаагаар хааж байгаагаа зарласан билээ.
Дашрамд дурдахад БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод эхэлж дэгдсэн шинэ төрлийн короновирусын халдварын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар 56 хүн амь насаа алдсан байна. Хятадын эрх баригчид вирусын халдварын тархалтаас сэргийлэх үүднээс одоогоор 13 хот руу орох гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа. Гэвч короновирусын халдварын тархалтыг бууруулж чадахгүй байгаа билээ.
Эх сурвалж: www.polit.mn