Ахмадуудын шаардлагыг хүлээж авахгүй бол жагсана гэв

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЮУНЗУЛ “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр Зээлгүй ахмадуудын түр хорооноос ахмадуудын эрх ашгийг хамгаалахыг шаардаж, хэвлэлийн бага хурал хийсэн юм.   Тус холбооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар “Монгол Улсын төр ахмадуудыг ялгаварлан гадуурхаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр нүдээ олоогүй учраас бид уг шийдвэрийг  эсэргүүцэн түр хороо байгуулан 10 гаруй хоног ажиллаж байна. Энэ хугацаанд төрийн гурван өндөрлөгт  удаа дараа санал хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна. Тиймээс зээлтэй болон зээлгүй ахмадуудыг хоёр талцуулж байснаас эх орны хишгийг бүх ахмад настанд ижил тэнцүү хувиарлах хэрэгтэй” гэв. Мөн тус холбооны гишүүн ахмадууд сар шинийн баяраас өмнө бүх ахмад настанд гурван сая төгрөгийг тэгш хувиарлахыг  шаардаж байгаагаа хэлэв. УИХ-ын гишүүд зээлтэй иргэдийн зургаа хүртлэх сая төгрөгийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад 2021 оны тавдугаар сард нэг сая төгрөгийн үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан. Зээлгүй ахмадуудын түр хорооноос дээрх шийдвэрийг эсэргүүцэн ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав. Хуралд оролцсон ахмадуудын төлөөлөл “Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны босгон дээр ахмадуудын өрийг тэглэх баяртай мэдээ дуулгасан. Бид энэ шийдвэрийг бүгд баяртай хүлээж авсан. Гэтэл өнөөдөр олон хүн сэтгэл гонсгор байна. Байгалийн баялгийг тэгш бус хуваарилж байгаад олон хүн гомдолтой байна. Өнөөдөр Монголын ахмадууд бүгд улс эх орноо  хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Тиймээс ахмадуудаас ирсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороон дарга Н. Оюунчимэгээр дамжуулан холбогдох хүмүүст хүргүүлнэ. Бидний шаардлагыг хүлээн авч, хуулийн  төслөө эргэж харахыг хүсч байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ахмад настнууд сар шинийн баяраас өмнө Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна” гэдгээ мэдэгдэв. Эх сурвалж: www.polit.mn
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин