“Тэтгэврийн зээл аваагүй ахмадууд хохирох ёсгүй” гэв

2020-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д ахмадуудын эрхийг хамгааллах чиглэлээр ажилладаг ТББ-ууд болон тэтгэврийн зээлгүй ахмадууд нэгдэж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.  Хуралд 20 орчим ахмадууд оролцлоо. Тэд “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан нь тэтгэврийн зээлтэй болон зээлгүй ахмадуудыг талцахад хүргээд байна. Иргэдийн тэтгэврийн зээлээс 6 сая хүртэл төгрөгийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг УИХ-аар дэмжсэн. Энэ шийдвэртэй холбогдуулан санал бодлоо хэлэв. Хуралд оролцсон ахмадуудын төлөөлөл БЗД-ийн иргэн Г.Цэцэг "Бид баян таргандаа зээл аваагүй юм биш. Зээл авчихаад нас барчихвал үр хүүхдэд минь төвөг болно гэж бодоод л тэсч тэвчиж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна. Гэтэл биднийг ингэж ялгаварлан гадуурхаж байгаа явдал гомдолтой байна" хэмээж байлаа.  Мөн сард 320 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан "Би зээл авдаггүй. Аргагүйн эрхэнд өвдөөд эм тарианы мөнгө хэрэг болоход ганцхан сараар зээл авдаг. Цагаан сарын үеэр хоёр сараар зээл авна гэж бодож байлаа. Зээл авдаг ч эргээд төлж чаддаггүй. Би хүүхдүүдээрээ зээл төлүүлж чадахгүй. Миний дөрвөн хүүхэд бүгд зээлтэй. Гэтэл биднийг бололцоотой гэж ярьж байна. Яагаад ингэж доромжилж байгаа юм бэ. Ерөнхийлөгч болоод төрийн өндөрлөгүүд 2019 оны 12 сарын 18-наас танилууддаа зээл тэглэнэ гээд хэлчихсэн байгаа юм. Танилууд нь  10-15 сая гээд л хичнээн их зээл аваа вэ. Тэгэхэд бид нэг сарын зээл авах гэж үгээ барж байна. Нам засаг сонгуулийн шоу хийж байна" хэмээн тэрээр уйлан ярив. Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд байна. Нийт ахмадуудын 71 хувь нь буюу 223 мянган ахамд тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй.  Харин тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад байна. Эх сурвалж: www.polit.mn
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин