Трампын эрхийг хязгаарлах санал хураалт явуулна

2020-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын төлөө­лөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси  танхимын гишүүд энэ сарын 3-нд Ираны генерал Касем Сулейман амь үрэгдсэний дараа Вашингтон Тегераны хооронд хурцадсан зөрчилтэй холбогдуулан ерөнхийлөгч Доналд Трампын батлан хамгаалах салбарын  эрх мэдлийг хязгаарлах талаар санал хураалтыг явуулах болсноо мэдэгдсэн байна. Тэрээр “Өнөөдөр, АНУ-ын иргэдийн  аюулгүй байдлыг хадгалах үүргээ хүндэтгэхийн тулд төлөөлөгчдийн танхим  Ирантай холбоотой асуудалд ерөнхийлөгчийн зэвсэгт хүчний үйл ажиллагааг  хязгаарлах шийдвэр гаргана” гэж твиттертээ жиргэжээ. Түүнээс гадна  өнгөрсөн сард Доналд Трампын эсрэг чиглэсэн улс төрийн шүүхийг зарласан бөгөөд гаргасан шийдвэрийг нь Дүрмийн хороогоор оруулсан гэж мэдэгдсэн юм. Харин энэ талаар өнөөдөр  хэлэлцэх үйл ажиллагааг  конгрессийн гишүүн Элисса Слоткин удирдах аж. Нэнси Пелоси өнгөрсөн долоо хоногт  Иракт АНУ-ын явуулсан зэвсэгт хүчний ажиллагааг өдөөн хатгасан, хүч тэнцвэргүй Ираны зэвсэгт хүчний дээд албан тушаалтнуудын эсрэг чиглэсэн үйлдэл гэж дүгнэжээ. АНУ-ын Засгийн газар Конгресстой зөвлөлдөхгүйгээр энэ ажиллагааг явуулсан.Тиймээс энэ нь манай албаны гишүүдэд аюул учруулсан, гадаад албаныхан болон бусдад Ирантай зөрчил хурцдах эрсдэлтэй байдалд оруулсан гэж мэдэгдэлдээ дурдсан байна.Нэнси Пелосигийн Доналд Трамп түүнд АНУ-ын ард түмний  аюулгүй байдлыг хадгалах, Ирантай холбоотой зөрчлийг буруулж чадах, энэ бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулахтай  холбоотой стратеги байхгүй болохыг тодорхой харууллаа гэж үзжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.10  БААСАН  № 6 (6231 )  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 18 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

5 цаг 9 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 22 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 27 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 32 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 19 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 19 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

23 цаг 8 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин