Авлигатай холбоотой асуудлыг цахимаар шийдэх боломжтой

2020-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс хэвлэлийн бага хурал хийж, бүх улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт “Авлигыг шийдэх шийдэл” хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тус хөдөлгөөнөөс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудад нийгмийн тулгамдсан асуудал болох авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсооход хэрэгжүүлж болох хуулийн өөрчлөлт, шийдлүүдийг намын бодлого хөтөлбөртөө тусгаж авлигын эсрэг бодитой бодлого хэрэгжүүлж ажиллахыг хүссэн байна. Улс төрийн намуудад хүргүүлж буй тус шийдлүүдэд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тодорхой шийдлүүд, цаашлаад Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Иргэний цахим засаглалын тухай хуулийг шинээр боловсруулж батлуулах зэрэг санал, шийдлийг тусгаж, цахим сайт хүртэл боловсруулжээ. Тус хөдөлгөөнөөс мэдээлэхдээ цаашид Монгол Улсын хорт хавдар болсон Авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсооход төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлд тулгуурлан нийтээрээ нэг хүч болон хөдлөхийг уриалав. Эх сурвалж: www.polit.mn
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин