Орос орныг өөрчилсөн хорин жил

2020-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ МОСКВА, Нэгдүгээр сарын 2 - РИА Новости, Антон Лисицын. 2000 он шинээр гарахын дөнгөж өмнөхөн төр улс маань шинэ тэргүүнтэй болж, эхэндээ нэг хэсэг “үүрэг гүйцэтгэгч” хэмээх тодотголтой байснаа гуравдугаар сараас харин сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчтэй болж билээ. Оросын ард иргэд ямаршуу хүндрэл бэрхшээлтэй тулгарч, ямар ямар ялалт, амжилт ой санамжид хадгалагдаж үлдсэнийг РИА Новости эргэн дурсаж байна.   Орос улс засаглалын босоо удирдлагатай болов [caption id="attachment_77726" align="alignnone" width="1575"] © РИА Новости / Макс Ветров
Перейти в фотобанк[/caption] Путин ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа захиргааны шинэтгэлийг шууд хийж, босоо удирдлага бүхий төр, засаг бүрэлдэв. Ерөнхийлөгчийн зарлигаар холбооны тойргуудад ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгчид бий болов. 2004 оны есдүгээр сард Бесланд болсон террорист халдлагын дараа Путин амбан захирагчдыг шууд сонгохыг өөрчлөх санал дэвшүүлэв. Холбогдох хуулийн төслийг ч мөн энэ сардаа Төрийн думд өргөн барив. Холбооны субъектүүдийн удирдагчдыг шууд сонгохын оронд бүс нутгийн хууль тогтоох хурлаар баталдаг болов. 2012 оноос бүс нутгийн тэргүүнүүдийг буцаагаад шууд сонгодог болсон. Аажмаар улс төрийн үг хэллэгт зөвхөн дан ганц ОХУ-ын ерөнхийлөгч хэмээх ухагдахуун үлдэж, Холбооны субъектүүдийн удирдагч нар өөрсдийн албан тушаалаас энэ үгийг хасав. Холбогдох хуулийг 2010 онд батлав. Үүнээс өмнө Буриад, Башкир, Марий Эл, Татарстан зэрэг хэд хэдэн бүс нутагт ерөнхийлөгчтэй байсан. 2000-аад онд татварын шинэтгэл хийж, төсөвт төлбөр, хураамж төвлөрүүлэх ажлыг хялбар дөхөм болгов. Төсвийн бус сангуудад төлөх татварын оронд нийгмийн Нэгдсэн татвар бий болгож, хувь хүмүүсийн хувьд “хавтгай” босго тогтоож, жижиг бизнес эрхлэх дэг журмыг хялбарчилж, олборлох салбараас авах хураамжийн хэмжээг дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай байхаар болгов. [caption id="attachment_77727" align="alignnone" width="1575"] © РИА Новости / Владимир Родионов
ОХУ – ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Владимир Владимирович Путин ОХУ – ын ерөнхийлөгчийг сонгох өдөр саналаа өгсний дараа сэтгүүлчидтэй ярилцав[/caption] 2008 онд нөөцийн сан бий болгох Владимир Путины шийдвэр Оросын эдийн засгийг аварсан хэмээн түүний эртний хамтран зүтгэгч, сангийн сайд асан Алексей Кудрин үзэж байна. Хямрал эхлэх үед Тогтворжуулах санд хангалттай нөөц хуримтлуулж чадсан бөгөөд Засгийн газар түүнийг Нөөцийн болон Үндэсний сайн сайхан аж байдлын сан руу тарааж хуваарилсан. Чухамхүү нөөцийн сангийн хөрөнгийн ачаар эдийн засагт дэмжлэг үзүүлж, төсвөөр хүлээсэн бүх үүрэг амлалтаа бүрэн дүүрэн биелүүлж чадсан. 2018 он гэхэд Нөөцийн сан шавхагдаж, цаашид оршин тогтнохыг нь зогсоосон. 1990-ээд оны сүүлчээр гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг давж байсан хэдий ч 2017 он гэхэд Москва ЗСБНХУ -ын үеийн өрийг бүрэн барагдуулж, 1991 оноос хойш үүссэн бүхий л үүрэг амлалтыг төр, засаг энэ цаг мөчид үндсэнд нь биелүүлсэн. Урьд өмнө нь хөрөнгө оруулагч нарын нөхөн төлбөрт явж байсан хөрөнгийг Орос улсын дотоод дахь нийгэм – эдийн засгийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлэв.   Кавказад нам жим байдал тогтов   Шамиль Басаев, Хаттабын дээрэмчид Дагестан руу дайрч орсон 1999 оны наймдугаар сарын амаргүй өдрүүдэд Путиныг ерөнхий сайдаар томилсон. Умард Кавказад дахин цэрэг оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байв. “Оросын холбооны улсын Умард Кавказын бүсийн нутаг дэвсгэрт алан хядагчдын эсрэг явуулах ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний тухай” зарлигт Борис Ельцин гарын үсэг зурав. Грозный хотод үүрлэсэн дээрэмчдийн бүлэглэлүүдийг устгах ажиллагаа 1999 оны арванхоёрдугаар сарын 26-нд эхлэв. Хот тэр үед хамгийн үл бүтэх дарга нараар ахлуулсан, сайтар зэвсэглэсэн яргачдаар дүүрсэн маш сайн бэхлэлтийн район болж хувирсан байв. Тулаан 2000 оны нэгдүгээр сарын турш үргэлжилж, хоёрдугаар сарын 6-нд хотыг бүрэн чөлөөлсөн тухай сая зарлан мэдээлэв. Чечень дэх дайны өргөн хүрээ бүхий үйл ажиллагаа 2000 оны дөрөвдүгээр сард дууссан хэдий ч алан хядагчдын эсрэг ажиллагааны дэглэмийг дөнгөж 2009 онд цуцалсан. Энэ бол олон түмэн Чеченийн хоёр дахь дайн хэмээн нэрлэсэн зөрчил мөргөлдөөний албан ёсны төгсгөл байлаа. [caption id="attachment_77728" align="alignnone" width="1133"] © РИА Новости / Руслан Вахаев
Перейти в фотобанк
Инженерийн хайгуулын эргүүл[/caption] Умард Кавказ дахь нөхцөл байдлыг холбооны төв аажим аажмаар хэвийн болгож чадсан юм хэмээн “Улс төрийн технологийн төв”-ийн дэд ерөнхийлөгч Алексей Макаркин онцолж байна. “Чечень рүү генерал цолтой амбан захирагч илгээх өөрөөр хэлбэл, цэргийн засаглал тогтоох, аль эсвэл улс төрийн нөөц боломжийг орон нутагт шилжүүлж өгөх гэсэн хоёр хувилбарыг хэлэлцэж байсан. “Норд-Ост” -д үйлдсэн террорист халдлагын дараа ч гэсэн тус бүгд найрамдах улсад ард нийтийн санал асуулга явуулж, Орос улсын хууль эрх зүйн орчинд буцаан оруулж, иргэний засаглалтай болгох шийдвэр гаргасан юм. Тэр үед сэтгэл хөдлөлд автаж, хүчнийхэнд найдаагүй нь гайхалтай” хэмээн шинжээч онцлов.   “Нэг эзэнтэй дэлхий ертөнц”- ийн эсрэг   2007 онд Мюнхенд болсон аюулгүй байдлын олон улсын бага хурал дээр Оросын ерөнхийлөгч үг хэлэв. Олон улсын харилцааны асуудлаар Москвагийн баримталж байгаа байр суурийг Путин хэлсэн үгэндээ дэлгэрүүлэн тайлбарлав. Гол санаа нь орчин үеийн нөхцөлд нэг туйлт загвар зохисгүй төдийгүй ерөөсөө боломжгүй гэсэнд оршиж байв. “Нэг эзэнтэй, нэг тусгаар тогтнолын дэлхий ертөнц”-д ардчилалд хамаарах нийтлэг зүйл юу ч алга хэмээн Оросын ерөнхийлөгч хэлсэн. [caption id="attachment_77729" align="alignnone" width="1149"] © РИА Новости / Сергей Гунеев
Перейти в фотобанк
ОХУ – ын ерөнхийлөгч Владимир Путин Мюнхенд үг хэлэх үеэр. 2007 оны хоёрдугаар сарын 11[/caption] Үүнийг хийхгүй гэсэн үүрэг амлалтаа зөрчиж НАТО дорно зүгт өргөжин тэлсээр байгааг тэрээр онцлон тэмдэглэв. “Варшавын гэрээг цуцалсны дараа барууны түншүүдийн өгсөн өнөөх амлалтууд юу болсон бэ. Тэдгээр амлалт одоо хаана байнаа. Тэдгээрийн тухай дурсаж байгаа хүн ганц ч алга” хэмээн тэр индрээс асуусан. “Орос улс бие даасан үл хамаарах гадаад бодлогыг үндсэндээ байнга баримталсаар ирсэн. Энэхүү уламжлалаа бид өнөөдөр ч өөрчлөх бодолгүй байна”  хэмээн тэр үгээ дуусгасан. Оросын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүйтэн дайны үеийн үг яриа руу буцаж байна хэмээн барууны олон нийтийн мэдээллийн олон хэрэгсэл хүлээж авсан. Хуучин ЗСБНХУ-ын орон зай дахь интеграцийн үр дүнд 2010 онд эхлээд Гаалийн холбоо, дараа нь Евроазийн эдийн засгийн холбоо байгуулагдав. Ийнхүү Армен, Белорусь, Казах, Киргиз болон Орос улс нэгдэж хамтран бараа бүтээгдэхүүн, мөн үйлчилгээ, үндсэн хөрөнгө болон ажиллах хүчний хөдөлгөөний эрх чөлөөг хангав. Энэ холбоо эдийн засгийн салбаруудад харилцан зөвшилцөж зохицуулсан буюу нэгдмэл бодлого явуулж байна. Гэхдээ эдийн засгийн ашгаас гаднаас улс төрийн давуу тал ч бас бий. Олон улсын харилцаанд оролцогчдынхоо ялангуяа, оролцогч жижиг буурай улс орнуудын байр суурийг эрс хүчтэй болгосоор байна.   Орос улсыг дамнасан гүүрүүд   Хорин жилийн хугацаанд улс орон даяар Санкт-Петербургийн үерийн хамгаалалтын далан шугам, Ульяновск, Волгоград, Кинешем, Саратов хотын Ижил мөрөн дээгүүрх болон Мурманск хотын Колийн буланг дамнасан гүүр гэх мэт дэд бүтцийн хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлсэн. Тэдгээрээс ялангуяа, Крымийн болон Владивосток дахь Русский гүүр сэтгэлд онцгой хадгалагдаж үлдсэн. [caption id="attachment_77730" align="alignnone" width="850"] © РИА Новости / Алексей Никольский
Перейти в фотобанк
Керчийн хоолойг дамнасан Крымын гүүр. 2019 оны арванхоёрдугаар сарын 23[/caption] 2010 онд барьж дуусгасан Чит-Хабаровск чиглэлийн автозам Алс дорнод хийгээд Сибирийг холбосон өвөрмөц нэгэн гүүр болов. Уг төслийг бүр зөвлөлтийн үеэс бодож боловсруулсан байжээ. ЗСБНХУ задран унасны дараа сансрын төлөөх өрсөлдөөнд Орос улс барууныханд улам бүр ялагдах болсон. Улс оронд өөрийн мэдлийн сансрын буудал ч үлдээгүй. Асар их хүчин чармайлтаар сансар огторгуйд зорчих шинэ хаалга болох Восточный сансрын буудлыг Алс дорнодод бүтээн байгуулав. 2014 оны Сочигийн Олимп, 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь дэлхий ертөнцөд шинэ Орос орныг ямар нэг хэмжээгээр дэлгэн харуулж, өөрийнхөө шилдэг сайн талыг үзүүлж танилцуулах боломжийг улс оронд олгов. “Орос улстай холбоотой олон янзын үзэл бодол байдаг хэдий ч дэлхий дахинд Орос улсын бэлэг болгон барьсан гайхалтай сайн зохион байгуулалт, баяр наадмыг бүх нийтээр үзэж харсны дараа тэдгээр үзэл хандлагын ихэнх хэсэг нь задарч тэс өөр болж хувирсан” хэмээн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай Францын “Le Monde” сонин бичсэн.   “Крымийн хавар” [caption id="attachment_77731" align="alignnone" width="850"] © РИА Новости / Антон Денисов
Перейти в фотобанк
ОХУ – ын шигшээ баг Сочид болсон өвлийн XXII олимпийн тоглолтын нээлтийн ёслол дээр тамирчид, үндэсний төлөөлөгчдийн гишүүдийн жагсаалын үеэр[/caption] Владимир Путиныг байнга санагдуулах нэгэн түүхэн гол үйл явдал 2014 оны хоёр, гуравдугаар сард Крымд болж өнгөрсөн. Киевт төрийн эргэлт гарч, үндсэрхэг үзэлтнүүд засгийн эрхэнд гарч ирсэний дараа хойгийн оршин суугчид үндсэндээ бослого хийсэн. Нутгийн оршин суугчид эхэндээ өөрсдийгөө хамгаалахыг, дараа нь ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулахыг Москвагаас хүссэн. Крымчүүдийг ч сонсож хүлээж авсан. 2014 оны гуравдугаар сарын 16-нд дийлэнх олонх нь ОХУ-тай нэгдэхийн төлөө саналаа өгсөн ард нийтийн санал асуулга болж өнгөрсөн. Харин гуравдугаар сарын 18-нд Крымийн бүгд найрамдах улс болон Севастополь хотыг Оросын холбооны бүрэлдэхүүнд оруулах тухай гэрээнд Кремлийн ордны Георгиевийн танхимд гарын үсэг зурснаар-“төрөлх зогсоолдоо эргэж ирэв”. Үүнийг улс орны ихэнх иргэд дэмжиж, Путины үйлдлийг дэмжсэн чансааны үнэлгээ 2000 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрэв. Барууны орнуудын зүгээс хориг арга хэмжээ шил шилээ даран үргэлжлэв. Хязгаарлах арга хэмжээний үр нөлөө ямар ч байсан Крымийн хойг хаана хамаарах асуудал эргэлт буцалтгүй нэг мөр шийдэгдсэн болохыг оросын эрх баригчид нэг бус удаа онцлон тэмдэглэсэн. [caption id="attachment_77732" align="alignnone" width="850"] © РИА Новости / Алексей Ничукин
Перейти в фотобанк
Симферополийн оршин суугчид "Крым - Хавар" хэмээх концерт дээр[/caption]   Сирид Исламын улсыг бут ниргэв   Сири дэх зэвсэгт мөргөлдөөн 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилсээр байгаа. НҮБ-ын баримтаар энэ хугацаанд 220 мянга гаруй хүн амь үрэгджээ. Албан ёсны Дамаскийн хүсэлтээр ОХУ 2015 оны есдүгээр сараас “Исламын улс”-ын эсрэг ажиллагаа явуулж байна. Сирид Евфрат голын хоёр эргийн аль алинд “ИУ”-ыг бут ниргэсэн тухай Путин зарлан мэдэгдсэн. “Сирийн нутаг дэвсгэрт үндсэндээ ялалт байгуулаад байсан олон улсын террорист интернационалыг дарж устгалаа. Мөн алан хядагчид хэдэн зуу, магадгүй хэдэн мянгаараа манай руу нэвчиж, халдвар тараахаас сэргийлж чадлаа” хэмээн ерөнхийлөгч мэдэгдсэн. Одоо сирийг зохицуулахад оролцогч бүх улс орон, Сирийн засгийн газар, бүс нутгийн улс орнууд болон НҮБ дараачийн үе шат болох улс төрийн үйл явцын эхлэл рүү шилжсэн. [caption id="attachment_77733" align="alignnone" width="1028"] © РИА Новости / Пресс-служба Минобороны РФ
Перейти в фотобанк
ОХУ – ын цэрэг, сансрын хүчний онгоцууд Сири дэх Хмеймим нисэхийн баазаас хөөрч байна.[/caption]   Үндэсний төслүүд   “Хүний капитал”-ыг өсгөх хөтөлбөрүүд буюу боловсрол, эрүүл мэнд, орон сууцны салбарын тэргүүлэх төсөл 2006 онд гараагаа эхлэв. Тавдугаар сарын зарлигууд хэмээн тодотгож нэрлэсэн орон сууцны нөхцөл сайжруулах, төсвийнхний цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрх барих байгууллагуудын ажлыг боловсронгуй болгох, батлан хамгаалах чадвар, үндэстэн хоорондын зөвшилцлийг бэхжүүлэх, хүн ам зүйн бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хамарсан хэд хэдэн баримт бичигт Путин 2012 онд гарын үсэг зурж, хэвлэсэн. Төрийн тэргүүн нийт 200 гаруй үүрэг даалгаврыг улс орны засгийн газарт өгсөн. “Үндэсний төслийн санаа энгийн-мөнгөтэй болсон бол тэргүүлэх чиглэлүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Бидэнд тулгарч байгаа олон асуудал бүр Зөвлөлтийн үеэс угшилтай. Эрүүлийг хамгаалах салбарт өч төчнөөн хүндрэлтэй асуудал хуримтлагдсан байснаас нэлээдийг нь шийдэж чадсан. Ерөнхий практик чадвартай эмч нар бий болж, зүрх судасны мэс заслын төвүүдийг барьж байгуулсан. Анагаахын төвүүдийг зөвхөн Москва төдийгүй мөн бүс нутгуудад барьж байгуулсан нь чухал юм” хэмээн улс төрийн технологийн төв”-ийн дэд ерөнхийлөгч Алексей Макаркин тайлбарлав. [caption id="attachment_77734" align="alignnone" width="1138"] © РИА Новости / Алексей Мальгавко
Перейти в фотобанк
Омскийн сургууль төгсөгчид хотын дуэдуур урсах Иртыг мөрний эргээр зугаалах үеэр[/caption] “Үндэсний “Боловсрол” төслийн хүрээнд сургуулиудыг хэвийн, өндөр хурдны интернэтэд холбож, сургуулийн автобусууд бий болсон. Үүний ач тусыг алслагдсан суурин газрын сурагч, эцэг эхийн аль аль нь өөрийн биеэр мэдэрсэн. Ер нь төвийн болон алс бөглүү газрын хүүхдүүдийн боломжийг адил тэгш болгохыг төр, засаг хичээсэн. Үүнийг зөвхөн үндэсний төслийн хүрээнд гэлтгүй. Мөн жишээлбэл, олон удаа муу хэлүүлж зэмлүүлсэн элсэлтийн нэгдсэн шалгалтыг нэвтрүүлэх явцад ч бас хийсэн юм” хэмээн Макаркин өгүүлэв. Зарим бүс нутагт дэвшүүлсэн зорилтын үзүүлэлтэд хараахан хүрч чадаагүй. Зарим төсөл хурдан, нөгөө бусад нь удаан хэрэгжиж байгааг Засгийн газар ч мөн хүлээн зөвшөөрсөн. “Үндэсний төслийн үр дүнг, тэр бүү хэл үр дүн нь ил тод байхад, хүмүүс газар бүхэнд, тэр бүрий хүртэж мэдрэхгүй байна” хэмээн ерөнхийлөгч бас өөрөө хэлсэн. “Орос улсыг 2024 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх үндэсний зорилго, стратегийн зорилтын тухай” зарлигаараа Путин үндэсний шинэ төслүүдийг 2018 онд эхлүүлсэн. Одоо улс орон экологи, хотын орчин, мөн олон улстай түншилж хорших зэрэг асуудлыг хөндөж, сонирхлын хүрээ өргөжин тэлсэн билээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.7  МЯГМАР  № 3 (6228)  
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

20 цаг 1 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

20 цаг 1 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

20 цаг 1 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

20 цаг 1 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

20 цаг 1 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

20 цаг 1 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

20 цаг 1 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

20 цаг 1 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

20 цаг 1 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

20 цаг 1 мин