Трампыг дахин сонгох эсэхийг шийдвэрлэнэ

2020-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Өнгөрсөн онд дэлхий дахинд олон онцлох үйл явдал болж өнгөрсөн. Харин энэ онд болох үйл явдлын талаар олон улсын цахим хуудаст бичсэнийг танилцуулъя.   1.АНУ-ын сонгууль   -АНУ-д арван­нэг­­дүгээр сарын 3-нд ерөн­хийлөгч Доналд Трамп дөрвөн жилийн хуга­цаагаар дахин сонгогдох эсвэл энэ албан тушаалд өрсөлдөж байгаа Ард­чил­сан намаас нэр дэв­шигч­дийн хэн нэг нь Ца­гаанд ордонд түүний байр суурийг эзлэхийг шийд­вэрлэх сонгууль болно. Түүнээс гадна үндсэн үйл ажиллагааны хүрээнд энэ жилийн ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хийнэ. Тиймээс богино хугацаанд АНУ-ын улс төрийн бод­лого мэдэгдэхүйц өөрчлөг­дөх боломж байгаа аж.   2.Брекситийн гэрээ   -Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард болсон сонгуулийн дараа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоныг парламентын ихэнх ги­шүүн дэмжсэн билээ. Тиймээс Их Британи энэ сарын 31-нд Европын хол­боо­ноос гарахаар болсон. Холбооноос гарах арга хэмжээг эхэлснээр талуудад ирээдүйн харил­цааны талаар тохирол­цоход 11 сарын хугацаа олгох юм байна.   3.Дэлхийн хамгийн том техникийн хэрэглээний үзэсгэлэн худалдаа 2020   -Лас Вегасын Конвен­цийн төвд энэ жилийн дэлхийн хамгийн том техникийн хэрэглээний үзэсгэлэн худалдаа энэ сарын 7-10-нд болно. Гэх­дээ зарим тоног төхөө­рөмжийг өнгөрсөн жилийн үзэсгэлэн худал­дааны үеэр танилцуулсныг цахим хуу­даст сануулж бичжээ.   4.Пуэрто Рико, Бүгд найрамдах Доминикан улс, Венесэулд орон нутгийн сонгууль болно   -Ерөнхийлөгч Ри­кардо Росселио албан тушаалаасаа огцорсноос хойш жилийн дараа үймээн дэгдсэн билээ. Тиймээс арваннэгдүгээр сард ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа Ванда Васкесийн оронд хэнийг сонгох та­лаар шийдвэрлэх сон­гуу­лийг хийх юм бай­на. Харин Бүгд най­рам­дах Доминикан ул­сад тав­дугаар сард сон­гууль болно. Түүнээс гад­на Венесуэлд арван­хоёр­дугаар сарын сүүлчээр пар­ламентын сонгууль бо­лох юм байна.   5.Барууны хүчнийхэн засгийн эрхийг барина   -Гуравдугаар са­рын1-нээс барууны хүч­ний гишүүн Луйс Аль­берто Лакалье Поу 15 жил Засгийн эрхийг барьсан зүүний хүчний Өргөн фронт эвслээс нэр дэвшиж ерөнхийлөгчийн албыг хоёр удаа хашсан Табаре Васкесийн да­раа ерөнхийлөгчийн ал­быг хашихаар болжээ. Уругвайн ард түмэн Луйс Альберто Лакалье Поуг  сонгосноор улс төрийн бодлогод эргэлт хийхээр  шийдвэрлэсэн байна.   6.Америкийн цом 2020   -Энэ жилийн Амери­кийн цом хөлбөмбөгийн тэмцээн шинэ баг бүрэл­дэхүүнтэй болж байна. Түүнээс гадна Аргентин, Колумби улс анх удаа А,В хэсэгт багтаж тоглох аж. Тэмцээний нээлт Буэнос-Айресийн Монументал цэнгэлдэх хүрээлэнд Чили, Аргентинийн шигшээ багийн тоглолтоор эхлэх юм байна.  Харин аваргын цомын төлөөх тоглолт зургадугаар сарын 12-нд Колумбийн Барранкилья хотод болно. Тэмцээнд оролцох А хэсэгт Ар­ген­­тин, Австрали, Уруг­вай,Чили, Парагвай, В хэ­сэгт Колумби, Бразил, Катар, Вене­суэл, Эквадор, Перу­­гийн шигшээ баг багтжээ.   7.Европын цом 2020   -Хөлбөмбөгийн ертөн­цийн хамгийн чухал үйл явдал “Европын цом” тэм­цээн зохион байгуулалтаа шинэчилсэн байна. Тод­руул­бал, тэмцээн энэ тивийн 12 орны хотод бо­лох бөгөөд аваргын цомын төлөө 24 баг өрсөлдөнө. Европын цом тэмцээн долдугаар сарын 12-нд өндөрлөх аж.   8.Токиогийн олимп 2020   -Энэ спортын чухал үйл явдлын нээлт Японы нийслэл Токио  хотод долдугаар сарын 24-нд болно. Харин хаалтын ажиллагаа наймдугаар сарын 9-нд болох бөгөөд 33 спортын төрөлд олон орны тамирчид өрсөлдөх юм байна. Мөн энэ хотод  наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6 хүртэл паралимп зохиогдоно.   9.Нар бүтэн хиртэнэ   -Нар хиртдэг байга­лийн энэ үзэгдэл ойрол­цоогоор 375 гаруй жил болж байж тохиодог бай­на. Арванхоёрдугаар сарын 14-нд болох нар бүтэн хиртэх үзэгдэл нь одон орны салбарт тохиох нэг чухал үзэгдэл бөгөөд Аргентинийн Неукен хот, Рио Негро мужаас харах боломжтой аж. Мөн Латин Америкийн Чили, Болив, Уругвай, Парагвай улсад харж болох юм байна.   10.Боливт энэ онд ерөнхийлөгчийн сонгууль дахин болно   -Боливийн ерөнхийлөгч Эво Моралес бараг 14 жил гаруй Засгийн эрхийг барьсны дараа өнгөрсөн аравдугаар сард түүнийг дахин сонгосны дараа дэгдсэн улс төр, нийгмийн хямралын улмаас огцорсон юм. Гэхдээ сонгуулийн комисс сөрөг хүчнийхэн луйвардсан гэж мэдэгдсэн ерөнхийлөгчийн сонгуу­лийг ирэх гуравдугаар сард болно гэж тооцоолсон байна.   11.Дэлхийн хамгийн том цамхгийг барьж дуусгахаар болжээ   Саудын Арабад 2013 оноос барьж эхэлсэн  1000 гаруй метрийн өндөртэй дэлхийн хамгийн том барилга болох Жедда цамхгийг 2020-2021 онд барьж дуусахаар төлөвлөж байгаа аж. Харин одоогоор Дубай хотын 828 метрийн өндөртэй  “Бурж Халифа”цамхгийг дэлхийн хамгийн том барилга хэмээн тооцдог байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.3  БААСАН  № 1 (6226)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 57 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 49 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 2 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 7 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 12 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 59 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 59 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 47 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин