“Apple” компани ОХУ-ыг сонирхож байна

2019-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын “Apple” компани ОХУ-ын зах зээлийг сонирхож байна. Гэхдээ ерөнхийлөгч Владимир Путин  орос программ хангамж урьдчилан суулгаагүй электрон хэрэгсэл худалдахыг хориглосон хуулийг баталсны дараа энэ зах зээлийг орхино  гэж  ОХУ-ын  Худалдаа, үйлдвэрийн сайд Денис Мантуров мэдэгджээ. Тэрээр “ОХУ-ын зах зээлийг сонирхож байгаа тэдэнд ашигггүй шийдвэр гаргах нь манай түншүүдэд хохирол учруулахгүй байх гэж бодож байна” гэж “Извести” сонины сэтгүүлчтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьсан байна. Мөн ОХУ-д ухаалаг утас сайн зарагддаг. Гэхдээ  өөр гар утас үйлдвэрлэгч компани байдаг учраас хүн бүр “Apple” компанийн утсыг сонгодоггүй гэв.  Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-д ирэх оны зургадугаар сарын 1-нээс электрон хэрэгсэл тухайлбал, орос программ суулгаагүй ухаалаг утас, компьютер зарахыг хориглосон хуульд гарын үсэг зурсан байна. Хуулийг санаачлагчид энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр ОХУ-ын компаниудын сонирхлыг хамгаалах, бусад орны том корпорацийн зүй бус хэрэглээг бууруулахад хувь нэмрээ оруулах аргыг хайж байна гэж мэдэгджээ. Мөн гадаадын олон мэргэжилтэн энэ хуулийг  баталсан нь “Apple” компанийг ОХУ-ын зах зээлээс гарах шийдвэрийг гаргахад хүргэх шалтгаан болж болно гэж сануулсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.26  ПҮРЭВ  №256  (6223)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 40 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 53 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 58 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 3 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 50 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 50 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 38 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин