Д.АРИУН
АНУ-ын Конгрессын ордны хажууд жагсаал цуглаан хийсэн жүжигчин Жейн Фонда байгаль орчны бусад идэвхтний хамт өнгөрсөн бямба гаригт саатуулагдсан байна. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард ч бас саатуулагдаж байсан бөгөөд нийтдээ бол тав дахь удаагаа болж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.
Нэрт жүжигчин Жейн Фонда дэлхийн дулаарлын эсрэг экологийн идэвхтэй тэмцэгчдийн нэг. 82 насныхаа төрсөн өдрийг гэр бүлийнхэнтэйгээ биш, экологийн идэвхтнүүдийн хамт дэлхийн дулааралд анхаарлаа хандуулахыг уриалж жагсчээ. Цагдаагийнхан түүнтэй хамт 137 хүнийг саатуулсан гэж Вашингтон пост мэдээлсэн байна. Цагдаагийхан түүнийг саатуулах үеэр дэмжигчид нь түүнд төрсөн өдрийн дуу дуулж өгч байсан гэнэ.
Экологийн идэвхтнүүдийн “Галын дохио” гэж нэрлэдэг эсэргүүцлийн арга хэмжээнд Жейн Фонда баасан гариг болгон оролцдог аж.
Эх сурвалж: www.polit.mn
https://www.youtube.com/watch?v=3Kt3P2iCydY