Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг экс ерөнхий сайд өгснийг илчиллээ

2019-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад хэрцгийгээр бусдын гарт амь үрэгдсэн. Хэргийн үнэнийг олохоор түүний аав 13 жил цөхрөлтгүй тэмцсэний үр дүнд өнгөрсөн хэргийг дахин шалгаж эхэлсэн байдаг. Мөн шүүх хурал болсон хойшилсон юм. . Тэгвэл Ш.Алтантуяг хөнөөсөн хэргийн сэжигтэн Азила Хадри захиалгыг Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний улс төрийн холбоотон Абдул Разак Багинда нар өгсөн гэжээ. Тэрбээр өөрийн хамтрагч Сирул Азхар Умарын хамтаар Монгол Улсын иргэнийг буудан хөнөөх даалгаврыг экс ерөнхий сайд Нажиб Разакаас авснаа хүлээн мэдүүлэг өгсөн аж. Тэдэнд Ш.Алтантуяаг төрийн өндөр албан тушаалтнуудыг сүрдүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гадаадын тагнуул гэж ойлгуулсан аж. Нажиб Разак тэдэнд тушаал өгөхдөө  бүсгүйн биеийг тэсрэх бодисоор дэлбэлж устгаж, эд мөрийн баримтаа устгах даалгавар өгсөн гэнэ. Азила, Сирул нар нь тухайн үед Нажиб Разак зэрэг төрийн өндөр албан тушаалтны  аюулгүй байдлыг хариуцдаг Малайзын цагдаагийн тусгай хүчний гишүүд байжээ. Нажиб Разакийн холбоотон Абдул Разакийг 2006 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт хамтарсан гэх хэргээр ялласан юм. Гэвч 2008 онд Малайзын Дээд шүүхэд Ш.Алтантуяагийн хэргийг шүүн хэлэлцээд Абдул Разакийн ялыг хэрэгсэхгүй болгож, Азила, Сирул нар цаазаар авах ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх хурлын үеэр Азилах нь 2014 онд батлан даалтад суллагдаад байхдаа Австрали улс руу зугтсан юм. Тэрбээр өдгөө Австралийн хорих төвд хоригдож байгаа юм байна. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 0 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 52 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 5 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 10 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 15 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 2 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 2 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 50 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин