Я.Бат-Ирээдүй: Геологи, уул уурхайн мэргэжлийн холбоод нэгдэх хэрэгтэй

2019-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЛХАГВА 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд Монголын геологийн холбооны VI чуулган болж, геологич Я.Бат-Ирээдүйг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Түүнтэй Эрдэс баялагийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөний үеэр уулзаж ярилцсан юм.   -Та өөрийнхөө эзэмшсэн мэргэжил, хийж байсан болон одоо эрхэлж байгаа ажлынхаа тухай ярина уу? -Би 1986 онд Эрхүү хотын Улсын их сургуулийг геологич инженер мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш тасралтгүй салбартаа ажиллаж байна. -Та энэ байгууллагын тэргүүнээр сонгогдоод удаагүй байна. Ер нь ямар зорилго дэвшүүлж, ямар бодлого хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна вэ? -Надад Монголын геологийн холбооны VI чуулганы урилга ирсэн. Салбарынхаа арга хэмжээнд идэвхтэй оролцох нь зүйтэй гэж бодоод очсон. Үнэндээ бол холбооны ерөнхийлөгчөөр сонгогдох юм гэж бодоогүй. Мэдээлэлгүй байсан гэсэн үг. Гэтэл хурлын төлөөлөгчид маань итгэл хүлээлгэж тэргүүнээрээ сонгосон. Нэг ёсондоо санамсаргүй байдлаар ардчиллын зарчмаар гэнэт л намайг ерөнхийлөгчөөр сонголоо. Яаж энэ олон хүний итгэлийг дааж ажиллах вэ, салбартаа ямар бодлого боловсруулж дэмжлэг үзүүлэх вэ, хэрхэн геологичдынхоо дуу хоолой болж ажиллах вэ, салбарт маань засч залруулахаар ямар асуудлууд байна вэ гэгчлэн олон зүйл толгойд бодогдсон доо. -Геологи, уул уурхайн салбарт тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ? -Хууль, эрхзүйн хүрээнд гэвэл Газрын хэвлийн хуулийг шинэчлэх, Ашигт малтмалын тухай хуулийн зарим ойлгомжгүй,  маргаан дагуулсан зүйл заалтуудыг эргэж харах, цэгцлэх болон тусгай зөвшөөрлийн олголт, түүний эрх зүйн чадамжийн асуудал нэн тэргүүнд тулгамдаж байна. Мөн мэргэжлийн цол, зэрэг тэдгээрийг олгох, сургах, орон нутгийн эрх мэдэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хамтын ажиллагааны,  усны хайгуул шинжилгээний гээд олон асуудал шийдлээ хүлээж байна гэж би хувьддаа харж байгаа.Түүнчлэн мэргэжлийн холбоодын эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, Монгол орны онцлогт тохирсон геологийн салбарын бодлого, ирэх 30 жилийн зорилго, хүрэх түвшнийг тодорхойлох, Хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн нөхцлийг сайжруулах зэрэг асуудлуудыг мэргэжлийн холбооны хувьд бид хөндөн тавьж байгаа юм. Мэргэжлийн үйл ажиллагааны талаар мөн цөөнгүй асуудлууд бидний өмнө тулгарч байна. Тухайлбал, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, салбарын хөгжлийг түргэсгэх, Үндэсний геологийн албыг яаралтай байгуулах, Төр, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, салбараа олон нийт, орон нутагт тайлбарлан таниулах, сурталчлах, сонгон шалгаруулалт, тендер тойрсон асуудлыг цэгцлэх зэрэг олон ажил тулгараад байгааг дурдах нь зүйтэй. Геологи, уул уурхай бол манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар. Энэ утгаараа салбарын өмнө тулгамдаад байгаа дээрх олон асуудлуудыг шийдэхийн тулд мэргэжлийн холбоод нэгдэж нягтрах хэрэгтэй болоод байгаа бөгөөд Монголын геологийн холбооноос Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөний төлөөлөгчдөд хандаж нэгдэж ажиллах уриалга гаргалаа. Салбарын эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилтнуудыг төлөөлж байгаа мэргэжлийн холбоод маань нэгдэж байж гэмээнэ хүчтэй болж салбарын ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад хариуцуулах гэсэн төрийн бодлогыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. -Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөний үеэр Монголын геологийн холбоо бусад мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ шийдвэр та бүхний дэвшүүлсэн уриалга үр дүнд хүрсний илэрхийлэл биз дээ? -Тиймээ. Өнөөдрийн байдлаар, манай холбоотой салбарынхаа нийтлэг эрх ашгийн төлөө хамтран болон нэгдэн ажиллахаар нилээд олон холбоод “Санамж” бичигт гарын үсгээ зурсан нь бидний хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан томоохон алхам боллоо. Энэ эрчээрээ бусад холбоодоо түүчээлэн ажиллана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. -Монголын геологийн холбоо бол манай ууган мэргэжлийн байгууллагуудын нэг. Энэ олон жилийн хугацаанд та бүхнийг төр засаг хэр зэрэг дэмжиж ажиллав. Ер нь мэргэжлийн зөвлөгөө авч хамтран ажиллаж байсан туршлага хангалттай түвшинд байж чадах уу? -Ер нь мэргэжил нэгт нөхдүүд маань надад итгэл хүлээлгэж байгаагийн илрэл шүү дээ. Сонгогдсоны дараа олон хүн санал бодлоо, гомдол хүсэлтээ хэлж байна. Үүх түүхийн хувьд гэвэл Монголын геологийн холбоо 1996 онд анх байгуулагдсан анхны ууган холбоодын нэг. Тэр цагаас хойш геологичдын ганц төв цөм нь болж үйл ажиллагаагаа салбарын хэмжээнд болон үндэсний хэмжээнд явуулж ирлээ. Мэргэжлийн холбоодын хувьд онцгой анхаарах хэд хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, төрийн дэмжлэг туслалцаа мэргэжлийн холбоодод маш хэрэгтэй. Хоёрдугаарт, санхүүгийн чадавх муутай. Дэлхийн мэргэшсэн холбоодын жишгийг харж байхад төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод гүйцэтгэдэг, түүгээрээ амьд холбоо үүсгэн ажилладаг юм билээ. Тухайн салбарт ажилладаг тэр олон хүний нийтлэг эрх ашиг, бодол санааг төр өөрөө мэргэжлийн холбоодоороо дамжуулж сонсдог, мэргэжлийн үнэлгээ хийлгүүлдэг, мэргэжлийн зөвлөмж авдаг, тэр үндсэн дээр төрийн бодлогоо боловсруулдаг, чиглүүлдэг байх ёстой юм байна. Манай төр дэлхийн ийм чиг хандлага руу явах ёстой юм. Тэгж байж төр, мэргэжлийн холбоодын амьд холбоо үүснэ. Өөрөөр хэлбэл, манай мэргэжилтнүүд өнөөдөр юу бодож байгаагаа, ямар ажил төлөвлөж байгаагаа эн тэргүүнд төр засагтаа хүргэдэг механизмыг бий болгох ёстой гэсэн үг. Ингэсэн цагт мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа бэхжиж, улсын эдийн засаг урагшаа алхана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.12  ПҮРЭВ  №246  (6213)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 37 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 39 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 40 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 36 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

5 цаг 58 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

6 цаг 56 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 29 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

7 цаг 50 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 24 мин