Архангайн иргэд ураны хайгуул, олборлолт хийхийг эсэргүүцэв

2019-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Архангай аймгийн Өндөр улаан сумын “Гурван гол” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярхүү болон холбогдох албаныхан “Үндэсний мэдээллийн төв”-д ураны олборлолтыг эсэргүүцэж мэдээлэл хийсэн юм. Архангай аймгийн Өндөр улаан, Жаргалант, Тариат сумдыг дамнасан ураны хайгуул, олборлолтын лизенцийг тэд олон удаа эсэргүүцэж 2011 онд цуцлуулсан боловч өнөөдөр  дахин сэргээгдээд, анхан шатны шүүх дээр гурван сумын Засаг даргыг Байгаль орчин нөхөн сэргээлт  менежментийн төлөвлөгөөн  дээр гарын үсэг зураагүй гэсэн шалтгаанаар ял тооцох гэж байгааг дуулгав. Энэ тухай “Гурван гол” хөдөлгөөний тэргүүн Мөнхбаяр “Архангай аймгийн Өндөр улаан, Жаргалант, Тариат сумын онцлог нь хүн, мал шигүү суурьшсан, байгалийн унаган төрх нь эвдэгдээгүй, Улаан номд бичигдсэн, ховор ан амьтантай, нэн ховор эмийн ургамлуудтай нутаг. Тиймээс энэ нутагт ураны олборлолт явуулах гэж байгааг нутгийн иргэд бид эсэргүүцэж байна. Энэ төрийн бодлого уу, эсвэл төрийн нэр барьсан нам эвсэл, бүлэглэлийн бодлого уу?.  Энэ нь дээрх гурван сумын асуудал биш юм. Хангайн бүсийн төвийн нутагт яагаад заавал ураны олборлолт явуулах гээд байна вэ?. Үүнийхээ төлөө нутгийн иргэдийг айлгах, сүрдүүлэх ятгах бодлого явуулж байгаа нь ардаа олон хардлагыг төрүүлж байна. Энэ бүхний эцэст төр завших юм уу, ард иргэд хохирох юм уу. Хойч үе хордох уу, хоосон нутагт үлдэх үү гэдгийг дахин сайн бодох хэрэгтэй байна. Нутаг усаа унаган төрхөөр нь авч үлдэхийн төлөө бид  эсэргүүцсээр байх болно. Тиймээс төр захиргааны байгууллагууд энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч өгнө үү” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин