Б.ТУУЛ
“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нарын өргөн барьсан, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж, Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны төлөөлөл, МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд, доктор Н.Төмөрхадуур, Ю.Үнэнбүрэн, Н.Санжаадорж, А.Мягмардолоонжин, С.Амартайван нар мэдээлэл хийсэн юм. Тус холбооныхон “Дээрх хуулийн төсөлд оруулах шаардлагатай олон зүйл заалт байхад дан ганц хурдан морины уралдаанд морьдыг дан сэрвээний өндрөөр уралдуулна” гэсэн заалтыг оруулж ирж байгаа нь араасаа олон аасуудал дагуулж байна. Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8-10, үндсэн хуулийн 7-1 дээр заасан байдаг “Монгол наадмыг үндэсний зан заншил, соёлд тулгуурлан зохион байгуулна гэж хуульчилсан байдаг. Гэтэл өнөөдөр нь адууг эрлийз, монголоор нь ялгахгүй зөвхөн өндөр, намаар нь ялгаж уралдуулахаар ярьж байна. Эрлийз адуу монгол соёл мөн үү, эсвэл өвөг дээдсээс уламжилж ирсэн монгол адууг монгол хүүхэд унаж уралдах нь монгол соёл юм уу?. Үүнийг бодож үзэлгүйгээр ийм санаа агуулсан хуулийн төсөл санаачилсныг бид эсэргүүцэж байна” гэв. Мөн тус холбооны зүгээс өнгөрсөн хавраас хойш УИХ-ын гишүүдэд 250 гаруй албан бичгийг илгээж, энэ асуудлыг уламжилсан. Гэтэл өнөөдрийг хүртэл дорвитой шийдсэн зүйл алга байна. Монголын төр түүх соёлоо хамгаалах үүрэгтэй. Тиймээс төрийн эрхэм удирдлагууд, гишүүд энэ хуульд анхаарлаа хандуулж, хөдөө орон нутгаас ард иргэдээс ирж буй санал, уяачдаас ирж буй саналыг тусгаж өгөхийг хүсье гэсэн юм. Энэ тухай доктор Н.Төмөрхадуур хэлэхдээ “Үндэсний морин уралдаан спорт юм уу, өв соёл юм уу гэдгийг ялгах ёстой. Өнөөдөр бид үндэсний их баяр наадмыг зохицуулах тухай хууль юм. Үндэсний дархааг дэмжих хууль юм. 2010 онд үндэсний морин уралдааныг ЮНЕСКО-д бүртгэхдээ зургаан насны морь уралддаг өв соёл юм гээд бүртгэчихсэн байдаг. Тиймээс энэ “сэрвээний хууль” нь төрийн наадамд монгол адуу уралдуулахгүй болно. Монголын өв соёл устаж үгүй болох, монгол адуутай холбоотой үндэсний түүхэн соёл устах аюултай юм. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
Доктор Н.Төмөрхадуур: “Сэрвээний хууль” нь Монголын өв соёлыг устгаж үгүй болгох гэж байна
2019-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин