А.ДОРЖХАНД
Машинтай жагсаал энэ сарын 9-нд болох гэж байгаа талаар намууд мэдээлэл хийлээ. Энэ жагсаал нь улс төрийн эрх баригчид есөн татвар нэмсэн, мөн автозам хэрэглэсний татвар, банкуудын зээлийн хүү их байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Үүнийг зохион байгуулагч Б.Цэгмид “Залуу хүмүүс Монголд амьдрах хүсэлгүй болж байна. Яагаад гэвэл эрх баригчид нь сонгууль дөхөхөөр худал хуурмаг амлалтаар ард түмнээ хуурдаг. Энэ байдалд бухимдаж байна, бидэнд тулгараад байгаа асуудлаар жагсах гэж байна. Одоогоор 1000 гаруй машин бүртгүүлээд байгаа. Энэ жагсаал нь 9-ний өглөөний 07:00-13:00 цаг хүртэл тайван замаар үргэлжилнэ. Тиймээсс тэр өдөр замын хөдөлгөөнийг холбогдох газрууд нь зохицуулаасай гэж хүсч байна. Жагсаал далимдуулж хэн нэгэн улс төр хийж биднийг буруутгахгүй байхыг хүсч байна. Энэ бол иргэдийн нийгэмдээ эмзэглэж байгаа дуу хоолой минь юм” гэсэн юм. Харин бусад намын тэргүүлэгчид, гишүүд болох Н.Чулуунбаатар, Г.Ганбат, Х.Бат-Ялалт, Ц.Нарангэрэл нар энэ жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ц.Нарангэрэл “Сонгууль болохоор хүүхэд шиг хууртагддаг байдлаасаа иргэд салах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ч гэсэн үүн дээр анхаарч ажиллаасай хэмээн хүсч байна. Иргэд өр зээл, банкны өндөр хүү төлж амьдарч байна. Тиймээс энэ жагсаалыг намууд дэмжиж оролцоно” гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Намууд машинтай жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийллээ
2019-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин