“МОН-30”-ын талаар худал мэдээлэл тарааж байна гэв

2019-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Монгол инженерүүд “Мон-30” цахилгаан автобусны талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Монгол машин байгууламж” компанийн үйлдвэрийн дарга С.Болдсайхан  “Цахилгаан тээвэр компани 2006 онд анхны троллейбусыг үйлдвэрлэж байсан. Нийт 80 троллейбус үйлдвэрлэсэн. Тэд 12 жил үйлчилгээнд яваад, стандартад заасны дагуу 2018 онд актлагдсан. 20 орчим нь одоо ч үйлчилгээнд явж байгаа. Энэ нь монгол инженерүүдийн үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж чадна гэдгийг баталж байгаа юм. Гэсэн ч 2014 онд автобус баазуудад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр баг бүрдээд байсныг тараасан. Бидний зүгээс дотооддоо цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхэд итгэл үнэмшилтэй байна. Биднийг бодлогоор дэмжээд өгөөч л гэж хүсэж байгаа юм” хэмээн ярилаа. Агаарыг бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Монгол машин байгууламж”, “Монгол машин индастриал”, “Эрдү” компаниуд хамтран “МОН-30” автобусыг дөрвөн сарын хугацаанд угсарч, үйлдвэрлэсэн байна. Үйлдвэрлэлийн ажлыг гардан хийсэн “Монгол машин индастриал” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд  “Агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор ЗТХЯ, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран манай компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани төслийг хэрэгжүүлж бусад хувийн хэвшлийнхээ инженер техникийн ажилтнуудын тусламжтайгаар автобусыг угсарч, үйлдвэрлэсэн. ЗТХЯ-тай хамтран автобусандаа туршилт, судалгаа хийж автобусыг дулаан зогсоолд байлгаж, ашиглалтын горим, зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд 100 хувийн цэнэгээр өвлийн улиралд 130-140 км, зун 190-200 км замыг туулах чадвартай гэдгийг тогтоосон. Гэтэл ашиглалтын горимуудыг мөрдөөгүй, буруу зөрүү ойлголцсоноос үүдэж цахилгаан автобусны талаар янз бүрийн мэдээлэл гарч байна” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин