"КГБ-ийн экс агент Британийн ирээдүйн Ерөнхий сайдтай Скрипаль нарыг хордуулсны дөнгөж дараахан уулзсан юм бол”

2019-11-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Орчуулсан Д.ЭНХЭЭ Александр Лебедевийн бичсэн “Банкирыг авлахуй: Оросын экс олигархийн өчил” хэмээх номын англи орчуулгын танилцуулга Москвад болсон талаар Валерий Рукобратскийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

***        ***        ***

-“КГБ-ын (Улсыг аюулаас хамгаалах хорооны) агент асан нэгэн Скрипаль нарыг хордуулсны дөнгөж дараа Италид болсон үдэшлэг дээр Борис Жонсонтой уулзжээ!” Ингэж бичиж болдог л юм байх даа? Энэ Англид байгаа хүмүүс лав солиорсон байх аа! хэмээн Британийн нэр хүндтэй “Гардиан” сонинд өөрийнх нь тухай нийтлүүлсэн тэмдэглэлийг эшлэнгээ нэртэй бизнесмен Александр Лебедев цухалдлаа илэрхийлэв. Сонгуулийн өмнөх хөл хөдөлгөөнд автсан Их Британид уг нийтлэл үнэхээр шуугиан тарьжээ. Санал асуулгаар Европын холбооноос гарах санал өгсөн ард түмний хүсэл зоригийг гурван жил гаруйн хугацаанд эрх баригч засаг яаж ч хичээгээд гүйцэлдүүлж чадсангүй. Гурав дахь Ерөнхий сайдын нүүр үзсэн ч бахь байдгаараа! Брекситийн асуудлыг (Европын холбооноос гарахыг ингэж нэрлэдэг) шийдэх сүүлчийн боломж нь парламентын сонгууль явуулах. Депутатуудын шинэчлэгдсэн бүрэлдэхүүн, шинэ Засгийн газар л Европоос салж хагацах үйл явцыг нэг мөр болгож дуусгана гэсэн санаа. Гэхдээ өрнөдийн ертөнцөд сонгуулийн өмнөх кампанит ажил бол нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн бус харин юуны өмнө нэр төрөө харилцан гутаахын тэмцэл болж өрнөдөг. Үүнийг бид Трамп, Хиллари Клинтон нарын жишээгээр харсан билээ. Нэр төр гутаах хамгийн шилдэг арга бол “аймшигт оросуудтай” холбоо харилцаатай гэх цуурхал. Тийм учраас албаа хашиж байгаа өнөөгийн Ерөнхий сайдыг Оросын гадаад тагнуулын офицер асан, одоо томоохон бизнесмен, Британийн мэдээллийн холдингийн эзэн Александр Лебедевтэй холбоо харилцаатай тухай нийтлэл бол гайхалтай цохилт! Консерватив үзэлт Борис Жонсон Брекситийн төлөө тэмцдэг бол “Гардиан” сонин түүний өрсөлдөгч лейбористуудыг дэмждэг. -Ер нь тэгэхдээ Британи дахь манай мэдээллийн активыг (Independant болон Evening Standart сонин. Зохиогч.) удирддаг миний хүү Евгений  нь Жонсонтой олон жил үерхсэн. Түүнийг сэтгүүлч байх үеэс нь шүү дээ. Тийм ээ, Борис Италид болсон тэрхүү үдэшлэгт ирсэн, гэхдээ хувийн журмаар, хэн ч улс төрийн яриа өрнүүлээгүй. Лондоны захирагч байхдаа Жонсон миний хүүтэй хамтарч акц зохион байгуулсан юм билээ. Тэд орон гэргүй ахмадуудад зориулж хөрөнгө мөнгө цуглуулсан юм. Ер нь Британи дахь манай хэвлэлүүд янз бүрийн төслүүдэд хэдэн арван сая фунт стерлинг татан төвлөрүүлж чадсан хандив, буяны үйл ажиллагаагаараа үндэсний хэмжээнд толгой цохидог. Гэхдээ ийм зүйл тэдэнд сонирхолгүй болохоор тэд энэ тухай бичдэггүй юм! хэмээн эцэг Лебедев яриагаа үргэлжлүүлсэн бөгөөд “Гардиан” сонины өгүүлэл бизнесмений дургүйг ихээхэн хүргэсэн бололтой. Бидний хооронд өрнөсөн энэхүү гэнэтийн яриа Лебедевийн “Петрушка” хэмээх москвагийн ресторанд нь өнгөрсөн лхагва гаригийн орой болсон юм. “Банкирыг авлахуй: Оросын экс олигархийн өчил” хэмээх бизнесмений бичсэн ховор номын англи орчуулгын нээлт тус ресторанд болсон билээ. ОХУ-д энэ ном 50 мянга гаруй хувь борлогдсон. Британи хэвлэлийн хувьд ч сонирхогч мөн л олон бололтой. Дашрамд тэмдэглэхэд, Орос улсад ажиллаж байгаа гадаадын маш олон сурвалжлагч “Петрушка”-д цугласан. Мэдээж, тэд бүгд л Жонсонтой түүний холбоотой эсэх асуултаар Лебедевийг мөн адил шаналгасан. -Хэсэг хугацааны дараа “Гардиан” сонины өгүүллээс болж цухалдсан сэтгэл дотроо тайлж уужирсан бизнесмен: Британчуудад бэлдсэн сонирхол татахаар юм надад би шүү гэлээ. Тэрээр Английн талтай хамтарч нэг аян зохион байгуулах санал бүхий захидлыг Гадаад хэргийн сайд Сергей Лавровт хандаж бичсэн юм. Крымын дайны үед амь үрэгдсэн Британийн цэргүүдийн булш манайд маш их бий. Крымд эдгээр дурсгалыг сэргээн засварлах хамтарсан аяныг зохион байгуулъя гэсэн санал. Энэ бол Английн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэл бичих тун аятайхан шалтаг болно. Англид хэвлэгдсэн миний номын тухайд гэвэл энэ бол жил бүр дэлхий даяар, түүний дотор Орос улсаас мөн адил, хулгайлагдаж, офшорт угаагдаж, өрнөдийн банкуудад зузаарч байгаа тэрбумаар тоологдох доллар, фунтын талаар Британийн элит хэсгийнхэн эргэцүүлж тунгаахад нь хэрэг болох байх. Харин залилан мэхлэгчид өөрсдөө Лондонд ирж, өөрсдийгөө “улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос” боллоо хэмээн гомдоллоцгоодог. Энэ үзэгдлийн тухай л өгүүлсэн ном шүү дээ хэмээн өгүүлэв. -Мария Владимировна, Лебедев хийгээд түүний англи хэл дээр гарсан энэ ном бидний яриад байдаг Британи дахь манай “зөөлөн хүч” мөн үү? Та юу гэж бодож байна? хэмээн уг арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн ГХЯ-ны албан ёсны төлөөлөгчөөс би асуулаа. -Эхлээд уншъя, тэгээд хариу хэлье хэмээн дипломат маягаар Мария эвтэйхэн хариулаад өөрт нь бэлэглэсэн “Банкирыг авлахуй” номоо гэр лүүгээ авч явлаа.
Александр Лебедевийн “Банкирыг авлахуй: оросын экс олигархын өчил” ном
Гэрэл зургийг: ВАЛЕРИЙ РУКОБРАТСКИЙ
Эх сурвалж: KP.RU
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

19 цаг 54 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

19 цаг 54 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

19 цаг 54 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

19 цаг 54 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

19 цаг 54 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

19 цаг 54 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

19 цаг 54 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

19 цаг 54 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

19 цаг 54 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

19 цаг 54 мин