Хятадын засгийн газрын алдагдсан мэдээлэлд Шинжааны хавчлагын талаар дурджээ

2019-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ “Ройтерс” агентлаг өнгөрсөн бямба гаригт Хятадын Засгийн газрын алдагдсан мэдээлэлд Шинжаан дахь хавчлагын талаарх мэдээлэл дурдагдсан байсныг онцолжээ. Энэхүү мэдээлэл анх “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдсэн юм байна. Хятадын Засгийн газраас алдагдсан дээрх мэдээлэлд Хятадын баруун хэсэгт орших Шинжаан мужид хавчигдаж буй Уйгур болон лалын шашинт иргэдийн талаар дурдсан байжээ. НҮБ-ын шинжээчид болон идэвхтэнүүдийн мэдээлж буйгаар доод тал нь нэг сая уйгур, лалын шашинт иргэд Шинжаанд хоригдож байгаа юм. Энэ талаар өмнө нь удаа дараа АНУ, бусад улс орноос Хятадыг ийнхүү хавчлага, хориглолт хийж байгаа талаар зэмлэж байсан билээ. “Нью Йорк таймс” сонины мэдээлж буйгаар дээрх алдагдсан мэдээлэл нь Хятадын улс төрийн томоохон нөлөө бүхий гишүүнээс гаралтай аж. 2014 онд Уйгурын цэргийн албаныхан галт тэрэгний буудалд зэвсэгт халдлага хийж, 31 хүн амиа алдсаны дараа ерөнхийлөгч Ши Жинпинийн хийж буй цуврал илтгэлүүдийн хэрэгжилт ямар байгааг харуулахыг хүссэн бололтой. Түүнчлэн Ши Жинпин үүний дараа терроризм, салан тусгаарлалтын эсрэг чадах хүчээрээ тэмцэхээ илэрхийлсэн байдаг. Дээрх алдагдсан мэдээлэлд Хятадын удирдагчид бусад улс оронд болж болзошгүй террорист ажиллагаа болон Афганистанаас АНУ цэргийн хүчээ гаргах вий гэхээс айж байгаа талаар ч дурджээ. Нийт 403 хуудас бүхий алдагдсан энэ баримт бичгийг хэрхэн сонгож, цуглуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа талаар ч сонины мэдээлэлд онцолсон байжээ. Тэгвэл Бээжингийн зүгээс Шинжаанд уйгуруудыг болон бусад лалын шашинтны эрхэд халдаж буй талаарх мэдээллийг няцаасан юм. “Лалын хэт үзэл, салан тусгаарлах бодлоготой уялдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаагаас гадна шинэ ур чадваруудыг эзэмшүүлж байгаа” гэж урд хөршийн нийслэл мэдэгджээ. Өнгөрсөн бямба гаригт “Ройтерс” агентлагаас Хятадын Гадаад хэргийн яамнаас дээрх мэдээлэлд хариулт авахаар факс илгээсэн ч хариу ирээгүй байгаа аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.18  ДАВАА  №228, 229  (6195, 6196)
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

19 цаг 22 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

19 цаг 22 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

19 цаг 22 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

19 цаг 22 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

19 цаг 22 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

19 цаг 22 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

19 цаг 22 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

19 цаг 22 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

19 цаг 22 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

19 цаг 22 мин