Зеленский авлигатай тэмцэх хууль баталжээ

2019-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Ерөнхийлөгч Владимир Зеленский авлигатай холбоотой гэмт хэргийг илчилсэн тохиолдолд шагнах тухай хуулийг бий болгож гарын үсэг зурсан гэж Украины ерөнхийлөгчийн ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Энэ хууль нь авлига болон түүнтэй холбоотой хэргийн талаар мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн  статусыг тодорхойлно. Тухайлбал,эрх, баталгаа, энэ хүмүүсийг хамгаалах механизмыг тодорхойлно  гэж мэдэгдэлдээ бичсэн байна. Хуулийн дагуу энэ хэргийг мэдээлсэн хүн болон түүний гэр бүлийнхэн  төрийн хамгаалалтад авахаас гадна нэрээ нууцлахыг зөвшөөрнө. Гэхдээ энэ нь болзолтой аж.  Мөн  авлигын улмаас Засгийн газарт учруулсан хохирол нь  387 сая ам.доллараас давсан тохиолдолд шагнал авах эрхтэй юм байна. Олгох шагналын хэмжээ нь илчилсэн авлигын 10  хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байх ажээ. Түүнээс гадна Украинд газар авсан авлигыг бууруулахад хувь нэмрээ оруулах  шинэ хуулийг ирэх нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.  Энэ нь ерөнхийлөгч Владимир Зеленский сонгуулийн үеэр сонгогчиддоо өгсөн амлалтын нэг юм  байна. Тиймээс Украины парламентад санал болгосон  энэ төслийг өнгөрсөн  аравдугаар сарын 17-нд баталжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.15 №227 (6194)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 46 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 43 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 43 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин