АМНАТ-ийн талцлаас өдөрт гурван сая доллар алдаж байна

2019-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_74632" align="aligncenter" width="850"] АМНАТ-ийн нэмэлт төлбөрийг тухайн ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх үнээс хамаарч тооцдог.[/caption] Ц.МЯГМАРБАЯР Ашигт малтмалын тухай хуулийн 74.1-т “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бор­луу­лалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны арав­дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тог­тоолоор хүчингүй болгосон. Энэхүү шийд­вэрээс болж  АМНАТ-ийг хэр­хэх тухайд УИХ-аас Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.Энэ асуудлыг яаралтай нэг тийш болгох талаар УИХ-ын дарга үүрэг болгосон. Гэвч өнгөрсөн долоо хоногт салбарын сайдууд өөр, өөр байр суурь илэрхийлсэнээс болж энэ асуудал байнгын хорооны хурлаар ороогүй хойшилсон юм. Энэ долоо хоногт байнгын хороогоор оруулж шийдвэрлэхгүй бол төсөвт  уул уурхайгаас орж ирэх орлого тасраад байгаа билээ. Уул уурхай, хүнд үйлд­вэрийн сайд Д.Сумьяабазар “ А” зөв­шөө­рөлтэй компани АМНАТ төлнө. Харин бусад нэмүү өртөг шингээн тээ­вэр­лэж, баяжуулж, борлуулж байгаа компани төлөхгүй” гэж байр сууриа илэр­хийл­сэн.  Харин Сангийн сайд ги­шүү­дэд  “Дотоодын баяжуулах үйлд­вэрүүд дөрвөн хувийн  АМНАТ төлж байгаа” гэж худал мэдээлэл өгч байна хэмээн  судлаач, эдийн засагчид хэлээд байгаа юм. Үүнийгээ нэгэн компаниар  жишээ татаж тайлбарласан. Гэвч энэ компанитай Үндэсний хөгжлийн газар  татварын тогтворжуулалтын гэрээ байгуулсан байх магадлалыг Ерөнхийлөгчийн зөвлөх З.Энхболдын Сангийн сайдыг буруутгаж Цэцийн шийдвэрийг хамгаалсан мэдэгдэлээс харагдаж байна гэх мэтээр хардлага төрүүлээд байгаа юм. Уул уурхайн баяжуулалтын инженер, доктор У.Соёл-Эрдэнэ хэлэхдээ “Хүрэлбаатар сайдын яриад байгаа “ЭрдэнэсТавантолгой”-н төлж байгаа долоон хувь нь дөрвөн ам.доллар, дотоодын баяжуулах үйлдвэрийн төлж байгаа дөрвөн хувь нь 6.66 ам доллар болж байна. Энэ бодит тооноос харахад “Чалко” өндөр хувьтай хэрнээ бага төлж, Монгол компани бага хувьтай харагдаж байгаа боловч их төлж байгаа нь хөдөлшгүй бодитой баримт юм. Иймээс сайд бодит мэдээллийг УИХ-ын гишүүд болон иргэдэд өгөх хэрэгтэй” гэж бусад хэвлэлээр ярьжээ. Энэ талаар Сангийн сайдаас байр сууриа илэрхийлэхийг хүссэн боловч МАН-ын бүлгийн хурал дээр ярих учраас өгөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм.   АМНАТ-өөс төсөвт төвлөрөх орлого 33 сая ам.доллараар тасарч байна   Ямартай ч АМНАТ-ийг байхгүй болгосон Цэцийн  шийдвэр “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 47.1 дэх заалтыг дотоодод нэмүү өртөг шингээж буй баяжуулах үйлдвэрээ хөгжүүлэх, тэдэнд ашигтай байдлаар шийдвэрлэх замаар орлогоо тасалдуулахгүй байх шийдвэрийг ажлын хэсэг яаралтай боловсруулж УИХ-д өргөн барьж батлуулах хүлээлт байна. Улсын төсөвт АМНАТ-өөс төвлөрүүлсэн орлогыг Сангийн сайд танилцуулсан. Тухайлбал, 2016 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 260, нэмэлт төлбөрөөс 28.7, нийт 288.7 тэрбум төгрөг, 2017 онд 555.6, нэмэлт төлбөрөөс  292.2, нийт 847.8 тэрбум, 2018 онд 689, нэмэлтээр 357.9, нийт нэг их наяд 47 тэрбум төгрөг, 2019 онд АМНАТ-өөс 854.5, нэмэлт төлбөрөөс 410.5, нийт нэг их наяд 265 тэрбум төгрөг  тус тус төвлөрсөн байна. 2020 онд нэг их наяд 293.6 тэрбум төгрөг орж ирэхээр байгаа юм.  Нэмэлт төлбөрийг тухайн ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх үнээс хамаарч тооцдог. Энэ тооцооноос өдөрт орж ирэх орлого нь гурван сая ам. доллар болж байгаа юм. Тэгэхээр АМНАТ-ийг байхгүй болгосон Цэцийн шийдвэр өнгөрсөн сарын 30-ны өдөр гарсан. Энэ өдрөөс өнөөдрийг хүртэл тооцох юм бол одоогоор төсөвт орж ирэх АМНАТ-ийг  11 хоногоор үржүүлэхэд 33 орчим сая ам.доллараар тасарч байна. Харин 2020 онд АМНАТ-өөс орох орлогыг задалбал, зэсээс 493, нүүрснээс 594, алтнаас 126, цайраас 29, төмрөөс 27, бусад ашигт малтмалаас 24, нийт 1.3 их наяд төгрөг оруулж ирэхээр тооцжээ. Энэ төлбөрийг дэлхийн бүх улсад ашигт малтмалыг олборлож, баяжуулан худалдсан л бол төлдөг зарчимтай. Харин эцсийн хэрэглэгч бол төлөхгүй. Жишээ нь Багануурын нүүрсийг авч, цахилгаан үйлдвэрлэсэн станцууд төлөхгүй, кокс нүүрс худалдан авч ган хайлуулсан бол төлөхгүй. Байгалийн баялгийг түмэнд АМНАТ-өөр дамжуулж хүртээх энэ хэлбэр зөвхөн нүүрсэн дээр ч бус алт, зэс, төмрийн хүдэр гээд бүхий л ашигт малтмалын хувьд олон улсад жишиг болон тогтсон зүйл ажээ. Жишээлбэл, Австралид түүхий нүүрс зарвал долоон хувийн АМНАТ авдаг бол баяжуулж зарвал таван хувиар тооцож хоёр хувийг нь хасаж баяжуулах үйлдвэрүүдээ дэмждэг гэж нүүрс судлаач, эдийн засагч Л.Наранбаатар онцолсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.12 МЯГМАР  №224  (6191)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 25 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 16 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 29 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 34 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 39 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 26 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 26 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин