Сонгууль луйвардсан ерөнхийлөгч огцорчээ

2019-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Боливийн ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ. Түүний огцрох  болсон шалтгаан нь өнгөрсөн сарын 20-нд  болсон сонгуулийн үеэр сөрөг хүчнийхэн Эво Моралесийг заль хэрэглэсэн гэж мэдэгдсэний улмаас удаа дараалан эсэргүүцлийн жагсаал болсонтой холбоотой ажээ. Эво Моралес энэ орныг дэд ерөнхийлөгч Аваро Гарсиа Линера, Засгийн газрын сайд Карлос Рамеро, Эрүүл мэндийн сайд Габриэл Монтано нарын хамт удирдаж байсан юм. Боливийн ерөнхийлөгч асан тэрээр “Зорилгоо биелүүлсэн Меса,Камачо нар одоо сэтгэл хангалуун байх ёстой. Би цаашид ах дүүсийнхээ гэрийг шатаалгаж,тонуулахгүйн тулд албан тушаалаасаа  татгалзаж байна” гэв. Үүний өмнөхөн түүний эгчийн болон Засгийн газрын хоёр эрх баригчийн гэр бүлийнхний гэр харгис халдлагад өртсөн болохыг мэдэгдэж байжээ. Мөн дэд ерөнхийлөгч Аваро Гарсиа Линера ард түмэндээ огцрох шийдвэр гаргахад хүргэсэн шалтгаанаа тайлбарласан байна. Тэрээр “Бид дахин цус асгаруулахгүй, ард түмнийг минь дахин хүчирхийлэлд автуулахгүйн тулд энэ шийдвэрийг гаргасан. Гэхдээ бид ажилсаг хүмүүсийн ашиг сонирхлын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ” гэж  онцолжээ.  Харин Эво Моралес “Бид  нийгмийн их олон ололт амжилтад хүрсэн Болив орныг үлдээж байна.  Хамтын ажиллагаа нь манай хайрт эх оронд их чухал байлаа. Бүх боливчууд Болив ямар байсныг сайн мэднэ. Би бүгдэд биднийг дагаж байсанд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Бид ядуурал дунд амьдарч байна. Гэхдээ ядуурлаас ангижрахыг бодсоор байх болно. Бид ядуурлыг 38-15 хувь хүртэл бууруулсан” гэж мэдэгджээ. Мөн “Бодит байдалд сөрөг хүчний энэ үйлдэл нь Засгийн газрын эрх баригчидтай холбоотой асуудал биш. Үүнээс илүүтэйгээр хувь хүнтэй холбоотой юм. Миний буруу бол холбооны удирдагч болон индиан хүн учраас” гэж мэдэгдсэн байна. Мөн түүнд халдахыг оролдож байсан гэж ярьжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.12 МЯГМАР  №224  (6191)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

5 цаг 53 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 44 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

7 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 7 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

14 цаг 54 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

14 цаг 54 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин