Ханан пийшингээс татгалзаж, яндангаа өндөр болгохыг зөвлөв

2019-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Нийслэлийн иргэний танхимд өчигдөр сайжруулсан шахмал түлшний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол боллоо.  Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнд хүрэх үү, шахмал түлшний найрлага нь стандартад нийцэж байгаа  эсэх, түлшийг хэрхэн хэрэглэх гээд иргэд, нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд ерөнхий хяналтын сонсголд оролцож, байр сууриа илэрхийлэв. Ерөнхийдөө өглөөний 10:00 цагийн үед 213 иргэн оролцохоор бүртгүүлсэн байв. Иргэдийн зүгээс гадаа дулаахан байгаа учраас үр дүн ярихад эрт байна гэдгийг хэлж байв. Мөн сайжруулсан түлшний хүрэлцээ муу, зарим хороонд зөвхөн цахилгаан хэрэглэхийг “тулгаж” байгаа учраас агаарын бохирдол буурсан мэт харагдаж байна гэсэн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн удирдлагууд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Алдаа оноо байгаа ч эрсдэлийг нэн тэргүүнд арилгахын тулд сайжруулсан түлшний зөв хэрэглээнд сургах чиглэлээр бүх сувгаар зөвлөмж зөвлөгөө өгсөөр байна” гэдгийг тодотголоо. Энэхүү Ерөнхий хяналтын сонсголыг НИТХ дахь АН-ын бүлгээс санаачилсан бөгөөд  бүлгийн дарга Ц.Баатархүү “Утааны үндсэн шийдэл бол 2012-2016 онд эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт. Сайжруулсан түлш, утаагүй зуух бол завсрын шийдэл мөн. Иргэдийн дунд эргэлзээтэй асуудал байгаа. Түлшний найрлагад  хүний биед хортой бодис орсон эсэх.  Дүн өвлийн хүйтэн түлшний нөөц хүрэлцэх эсэх гээд олон асуудлыг хэлэлцэх нь зүйтэй” гэж байлаа. Сайжруулсан түлшний түүхий эдийн хувьд Ухаа худгийн уурхайгаас жилд 1.2-2 сая тонн баяжмал авах боломжтой. “Энержи ресурс” компани нийгмийн хариуцлагын үүднээс жилд 600-800 мянган тонн нүүрсээр хангах, цаашид таван жил түүхий эдээр хангах гэрээ хийсэн байна. Түүнчлэн одоогоор Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхэд хяналт тавих 10 гаруй пост, сайжруулсан шахмал түлшний 363 борлуулалтын цэг ажиллаж байна. Түүхий нүүрс хэрэглэдэг 250 орчим нам дарамтын зуухыг  цахилгаанд шилжүүлжээ. Мөн айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг удахгүй суурилуулахаар ажиллаж байгаа юм. Энэ үеэр ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид “Агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын утаа эзэлж байна. Утаа гэдэг шаталтаас үүсдэг. Түлшинд ямар бодис байна, тэрнээс үүдэж тухайн бодисын исэл үүснэ. СО бол эрүүл мэндэд ямар ч хоргүй. Хүхэр, азот нь хортой. Утаагүй түлш гэж бий. Манайхан хогийг шатаадаг, хогонд хлор агуулагддаг. Хлор бол хамгийн их хортой. Шахмал түлш бол чийг багатай, илчлэг өндөртэй стандартын түлш. Монгол Улсын нийт нүүрсэнд хүхрийн агууламж харьцангуй бага. Хуучин Багануурын нүүрсний илчлэг 3600 байсан бол сайжруулсан түлшнийх 6000. Тэгэхээр бага түлэх ёстой. Багануурын нүүрс шиг их хэмжээгээр түлбэл гэрт байхын аргагүй халуун болно. Шахмал түлшнээс угаарын хий  үүснэ. Үүнийг 220 мянган өрх яаж хэрэглэснээс хамаарна гэсэн юм. 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчийн байдлаар 206 мянгаас 153 мянган зуух тоологдсон байна.  100 гаруй мянга нь ердийн зуух байжээ.  Сайжруулсан түлш ханан пийшинтэй бол илүү эрсдэлтэй байна. Тэгэхээр Улаанбаатар хотын өрхүүдийн хэрэглэж буй 18 төрлийн зууханд шаталтын тест нэн даруй хийх ёстой гэдгийг зарим төлөөлөгч хэлж байв. Мөн судлаачдын зүгээс яндангаа хөөлж, дулаалмаар байна, зуухаа зас, сайжруулсан зуух ав. Ханан пийшингээ нураагаад, аль болох өндөр яндан хэрэглэ гэсэн зөвлөмжийг өгч байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.5  МЯГМАР  №219  (6186 )  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 6 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин