Сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ

2019-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын төлөөх байгууллага, ОХУ-ын Гадаад харилцааны яамны ивээл дор Москва хотод энэ сарын 6-нд болох Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар хэлэлцэх олон улсын чуулганы нэг гол сэдэв нь сэтгүүлчдийн аюулгүй байдлын тухай байх аж. ОХУ-ын Гадаад харилцааны яамныхан энэ талаар фэйсбүүкийн цахим хуудаст гаргасан мэдэгдэлдээ “Хэвлэлийн эрх чөлөөний  олон улсын ээлжит чуулганы үеэр мэргэжилтнүүд сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэгт анхаарлаа хандуулна” гэжээ.Мөн чуулганы үеэр ОХУ-ын батлан хамгаалах салбарын сэтгүүлчид мөргөлдөөн болж байгаа газар явуулж буй үйл ажиллагааныхаа тухай туршлагаас гадаадын мэргэжил нэгтнүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй хуваалцах юм байна. Үүний өмнө Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын төлөө байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Арлем Дезир, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар чуулганы  нээнэ гэж мэдээлжээ. Чуулганы мөрийн хөтөлбөрт хэвлэлийн эрх чөлөө, ОХУ болон Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын төлөө байгууллагын бүс нутаг дахь хэвлэл мэдээллийн олон ургальч байдал, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хуурамч, буруу ташаа мэдээлэл болон хэвлэл мэдээллийн зохицуулалт гэсэн дөрвөн сэдвийг багтаажээ. Түүнээс гадна чуулганд сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагын төлөөлөгчид,олон улсын улстөрчдийг оролцуулахаар  төлөвлөсөн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.4  ДАВАА  №218  (6185 )  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 36 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 27 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 50 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 37 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 37 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин