“Саарал жагсаалт”-д орсны дараах эдийн засгийн чуулган

2019-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Монгол Улсын эдийн засаг чөдөртэй морь шиг гэлдэрч явна. 2020 онд энэ хэвээрээ явбал монголчууд бид бүсээ чангалж магадгүй дүр зураг ажиглагдаж байна. Өнөөдөр иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, амьжиргааны түвшин буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа энэ үед нэг өрхийн сарын дундаж цалин нэг сая төгрөгт хүрсэн гэсэн эдийн засгийн хөөсрөлттэй тоон дунд бид амьдарч явна. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, 2020 оны төсөв, бизнесийн орчин, сонгуулийн жил, саарал жагсаалт гэсэн өргөн хүрээний сэдвүүдийг “Монголын эдийн засгийн чуулган-2019”-өөр хэлэлцэж байна. МҮХАҮТ-д өчигдөр эхэлсэн энэ чуулганд Засгийн газар, бизнес эрх­лэгчид, олон нийтийн болон эр­дэм шинжилгээний байгууллагууд, ир­гэний нийгмийн төлөөлөлүүд өргөн хүрээтэй оролцдог.  Тэгвэл энэ удаагийн чуулганд гадна дотны төлөөлөгчдөөс гадна залуучуудын төлөөлөл идэвхтэй оролцож байна. Чуулганаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн сацуу дэлхийн болон бүс нутгийн төлвийг ч мөн тандан хэлэлцдэг. Энэ арга хэмжээг өмнө нь төр засгийн хүрээнд түлхүү хэлэлцдэг байсан бол энэ жил МҮХАҮТ, “Монголын эдийн засгийн форум” ТББ, “Монголын биз­несийн зөвлөл”, “СЕО клуб” зэрэг байгууллага хамтран зохион бай­гуулж байгаа аж. Чуулганыг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэлсэн үгэндээ  “Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувиар энэ оны эхний зургаан сарын байдлаар 7.3 хувиар өссөн дүнтэй гарсан. Гэтэл хүн амын дундах ажилгүйдэл, ядуурал буу­рахгүй, ядуурлын индексээр дун­даж орлоготой орнуудаас муу үзүү­лэлттэй, нийгмийн ужгирсан олон асуудал шийдэгдэхгүй хэвээр байгаа нь энэхүү эдийн засгийн өсөлт  хэр зэрэг бодитой бас хүртээмжтэй байна гэдэг асуултыг тавихад хүргэж байна” гэдгийг онцолсон. Тиймээс энэ удаагийн чуулганаар “Монгол Улсын өрсөлдөх чадвар”, “Бизнес эрхлэхүй” гэсэн хоёр үндсэн илтгэлийг хэлэл­цүүлж, “Хариуцлагатай Монгол”, “Саарал Монгол”, “Бүтээлч Монгол”, “Залуу Монгол”, “Монголын эдийн засгийн форум: Өнгөрсөн ба ирээдүй” гэсэн дэд сэдвүүдээр хуралдааныг үр­гэлж­лүүлсэн юм. Чуулганы үндсэн илт­гэгчээр Эдийн засгийн бодлого, өр­­сөл­дөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.Цагаан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын суд­ла­гааны төвийн захирал Б.Лакшми, Дэл­хийн банк групп, ОУСК-ийн хө­рөнгө оруулалтын бодлого төслийн удир­дагч Д.Жигжидмаа нар оролцож байна.  

Бизнес эрхлэлтийн тайлангаар манай улс 81-т жагсаж байна

  Үндсэн хоёр илтгэлийн хүрээнд “Монгол Улсын өрсөлдөх чадвар” сэдвээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми илтгэл тавьсан юм. Тэрээр “Монгол Улсын өрсөлдөх чадварын эрэмбэ буурсаар ирсэн. Үүнийг сайжруулахын тулд “Өрсөлдөх чадварын алтан дүрэм”-үүд буюу хууль эрхзүйн орчныг тогтвортой болгох, төсөв, өрийн удирдлагын сахилга батыг сайжруулах, салбарын болон газарзүйн онцлогуудыг харгалзан үзсэний үндсэн дээр эдийн засгаа төрөлжүүлэх, олон улсын зах зээлд довтлох стратеги, нэмүү үнэлэмж бүтээх урих стратеги хоёрын  тэнцвэрийг хангах зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индекс нь 10 гаруй шалгуур үзүүлэлтээр тухайн улсын бизнес эрхлэх орчныг дүгнэж гаргадаг томоохон судалгаа юм. Тус судалгаанд дэлхийн 190 орныг голлох үзүүлэлтүүдээр эрэмбэлдэг. Бизнес эрхлэлтийн индекс  тайлангаар Монгол Улс 81 байрт жагссан. 2018 онд 74, 2017 онд 62 болж буурсан. Монголд бизнес эрхлэхэд хялбар байдал 2008 оноос 2018 он хүртэл дунджаар 69.82 байсан бөгөөд 2010 онд хамгийн өндөр түвшинд 89-д хүрсэн. 2008-2020 онуудад дөрвөн  жилийн циклтэй бизнесийн орчин хамгийн их хэлбэлзэж байна” гэсэн юм. Энэ жилийн чуулганы онцлог нь сонгууль угтсан, саарал жагсаалтад орсон, төсөв 2020-ийн төсөөлөл гээд эдийн засагчдийн хувьд оновчтой нүүдэл хийх, гарц гаргалгааг хайх гээд  олон асуудал давхацаж байгаа нь гадна, дотны төлөөлөгчдийн анхаарлыг татаж байв. Тиймээс чуулганаар хэлэлцсэн эдгээр асуудлуудад үр дүн гаргахын тулд төр-хувийн хэвшлийн түншлэлд ахиц гаргах, хөрөнгө оруулагчдыг татах, манай  улсын төсвийн орлогын 20-30 хувийг бүрдүүлж байдаг уул уурхайн салбартаа анхаарч ажиллах зэрэг олон асуудалд анхаарч ажиллах шаардлага урган гарч байна. Үүний үр дүнд Монголын эдийн засаг, нийгмийн бодлогод үр өгөөжөө өгсөн, бүтээлч хандлага гарч ирнэ гэдгийг оролцогчид илтгэлдээ дурьдаж байв Нөгөөтэйгүүр, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019-2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр тогтвортой байна хэмээн Азийн хөгжлийн банкнаас гаргасан тайланд дурьдсан байдаг. Үүнээс харвал 2020 оны эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байгаа юм. Харин яг өнөөдрийн бодит дүр зургаас харвал Монголын эдийн засаг, нийгмийн хөг­жил тийм ч гэрэл гэгээтэй бус байна. Чуулганд оролцогчдийн сэтгэгдлийг сонссон юм.  

Хариуцлагаа ухамсарлаж, хамтарч ажиллаж байж саарал жагсаалтаас гарна

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.Цагаан:   -Уг чуулган өмнө нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр төрийн ордонд зохион байгуулагддаг байсан. Энэ удаа бизнесийн байгууллагууд хамтраад нэг өдөрт олон асуудлыг хэлэлцэх байдлаар шуурхай зохион байгуулж байна. Өмнө нь олон байгууллага тус тусдаа хуралддаг байсан бол одоо бүгд нэгдэж, асуудлаа ярьж байгаа нь онцлог юм. Мөн тайлан тооцоо хэлэлцэх бус тулгамдаж буй асуудал, гарц шийдэл нь юу байна. Иргэд юунд бухимдаж байна, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт түлхүү анхаарч байна. Чуулганаар хэлэлцэж буй гол асуудал нь Монгол Улсын эдийн засгийн байдалд тулгамдаж буй олон асуудал байгаа ч маш цөөхөн үзүүлэлтээр сайжирсан байна. Ихэнх үзүүлэлт нь ухарсан байдалтай байна. Энэ нь засаглалын үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн судалгааны дүнтэй эвлэрэхээс өөр арга байхгүй. Хүн ам цөөтэй, зах зээлд ойрхон улс  хэрнээ яагаад ингэж доройтож байгаад дүгнэлт хийгээд, түүнийг засахын төлөө иргэд, төр засаг, бизнесийн байгууллагууд нь хамтраад ажиллах хэрэгтэй. Үүний үр дүнд саарал жагсаалтаас гарах хэрэгтэй гэдгийг хэлэлцэж байна. Монголчууд ардчилсан нийгмийн буянаар хариуцлага муутай явж ирсэн. Одоо энэ байдлаа ухамсарлаж, хамтын ажлаар энэ бүхнийг даван туулах, дэлхий нийтийн бизнесийн улс төрийн эрх зүйн орчны хүрээнд хариуцлагаа ухамсарлаж ажиллах гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрээд байна.  

Хил гаалийн татварыг хөнгөлж, экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судлагааны төвийн захирал Б.Лакшми:   -Өрсөлдөх чадварын тайланг бид 2010 оноос хойш гаргаж байгаа. Сүүлийн таван жилийн тайланг харж байхад, хамгийн их буурсан үзүүлэлтүүд нь эдийн засаг, засаглалын үзүүлэлтүүд байна. Ялангуяа үүнд дотроо төсвийн асуудал, төсвийн сахилга бат, санхүүгийн салбарын зохицуулалтууд, шударга өрсөлдөөний зохицуулалт зэрэг олон үзүүлэлтээр буурсан байна. Цаашид бид эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд төр, хувийн хэвшлийн түншлэлээ жинхэнэ утгаар нь хэрэг­жүү­лэх, энэ нь зөвхөн концессын хүрээнд бус төр засгийн бодлого бо­ловс­руулагчид энэ хууль дүрэм журмыг дагаж мөрдөж буй бизнес эрхлэгчдийнхээ санаа бодлыг сонсдог байх ёстой. Үүнийхээ үр дүнд эдийн засаг, санхүүгийн байдлаа сайжруулж, хэрэгжих боломжтой хууль дүрмээ баталдаг болъё. Жишээ нь, 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд  гадаа­даас жижиг дунд үйлдвэрийнхэнд зо­риул­сан импортын барааг гаальд тат­ва­раас чөлөөлдөг байсан. Гэтэл энэ заалтыг сунгаагүй байна. Үүнийг сунгах шаардлагатай. Хоёрт, бид гааль тарифын асуудлыг хоёр хөрштэйгөө ярих шаардлагатай байна. Яагаад гэвэл, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй хамгийн том асуудал бол борлуулалт худалдаа. Гааль тарифын хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатай байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.31  ПҮРЭВ  №216  (6183 )
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 цаг 53 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 55 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

3 цаг 56 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 51 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

7 цаг 13 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

8 цаг 12 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

8 цаг 44 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

9 цаг 5 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

12 цаг 39 мин