Их Британийн парламент сонгуулийн төлөвлөгөөг баталлаа

2019-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Их Британийн парламент өчигдөр ерөнхий сайд Борис Жонсоны Брекситийн гэрээний улмаас үүссэн улстөрийн хямралыг арилгахын тулд арванхоёрдугаар сарын 12-нд урьдчилсан сонгууль хийх төлөвлөгөөг баталсан байна.Тодруулбал,энэ төлөвлөгөөг батлахыг дэмжих талаар санал хураалт явуулснаар 348 хувийн санал авсан байна. Харин 20 хувь нь батлахаас татгалзжээ. Үүний өмнө энэ парламентын гишүүд сонгуулийн санал хураалтыг арванхоёрдугаар сарын 9-нд хийх, Их Британид бүртгэлтэй Европын холбооны гишүүн орны 16-17 насны иргэдийг сонгуульд оролцуулж сонгуулийн хамрах хүрээг тэлэх зорилгоор Хөдөлмөрийн намаас танилцуулсан нэмэлт засвар оруулсан хувилбарыг батлахаас татгалзсан байжээ. Их Британийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч“Парламент Хөдөлмөрийн намаас танилцуулсан хуулийн шинэчилсэн хувилбарыг баталбал энэ нь сонгуулийн хугацааг зургаан сараар хойшлуулна гэж үзэж байгаа Борис Жонсон шинэ сонгуулийг хийхийн тулд бэлдсэн төлөвлөгөөгөө цуцлахыг” анхааруулсан байна. Ингэснээр тэрээр олон сарын турш ялангуяа, парламент Борис Жонсон болон Европын холбоотой хэлэлцсэн шинэ гэрээний хувилбарыг хэлэлцэхээс татгалзсаны дараа урьдчилсан сонгуулийг хийхээр болж байна. Энэ талаар Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин “Энэ сонгууль нь манай орныг шинэчлэн өөрчлөх ганц боломж” гэв. Түүнчлэн Хөдөлмөрийнн нам Их Британид бодит өөрчлөлт авчрах кампанит ажлыг зохион байгуулна” гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 1 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 51 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 4 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 10 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 15 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 2 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 2 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин