ОХУ-ын цэргүүд Латвийг агаараас ажиглана

2019-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын цэргийн ажиглагчид  өчигдрөөс Латви улсын нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэхээр болсон байна.  Харин энэ үеэр  Дани, Швед, Норвегийн ажиглагчид ОХУ-ын дээгүүр ниснэ гэж Оросын  зэвсэгт хүчний “Красная звезда” сонинд бичжээ. Нээлттэй тэнгэрийн гэрээг бэхжүүлэх ажлын хүрээнд ОХУ Латвийн нутаг дээгүүр хийх нислэгтээ  “Ан-30В” онгоцыг ашиглана  гэж  төлөвлөж  байгааг Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рижковийн мэдэгдсэнийг сонины эш татан мэдээлсэн байна.  Латвийн зүгээс  ирэх сарын 1 хүртэл 800  км урттай газрыг хамарсан нислэг   хийхээр тохиролцсон  ажээ. Мөн  латви мэргэжилтнүүд ажиглалтын төхөөрөмжийн хэрэглээ, гэрээний  нөхцлийг даган мөрдөж байгааг хянахын тулд  ажиглалтын нислэг хийх онгоцоор цуг нисэх  юм байна. Харин ОХУ-ын нутаг дэвсгэрт ажиглалт хийх Дани, Швед, Норвегийн мэргэжилтнүүд Шведийн  “SAAB-340”  онгоцонд сууж Кубинка  нисэх онгоцны буудлаас хөөрөх ажээ. Нээлттэй тэнгэрийн гэрээг нь Хельсинки хотод 1992 онд байгуулсан юм. Ингэснээр  энэ нь цэргийн ажиглагчдад  Канадын Ванакувер хотоос ОХУ-ын Ойрхи Дорнодын Владивосток хот хүртэлх газар нутагт цэргийн болон байлдааны хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хянаж, илрүүлэхийг зөвшөөрсөн аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.29  МЯГМАР  №214  (6181)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

5 цаг 59 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 50 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 3 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 8 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 0 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 0 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин